монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Европын холбоо, Монгол Улс хоёрын улс төр болон эдийн засгийн харилцаа

(This article expired 02.11.2020.)

1990-ээд оны ихээр Монгол Улсын улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн үеэс эхлэн хоорондын харилцаа нь хөгжиж эхэлсэн.

1990-ээд оны ихээр Монгол Улсын улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн үеэс эхлэн хоорондын харилцаа нь хөгжиж эхэлсэн. Монгол Улсаас ЕХ-нд суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ 1990 онд барьсан ба Европын Комиссын Бээжин дэх Тєлєєлєгчийн газрын Тэргvvн 1991 онд Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон юм. ЕХ-ны Бээжин дэх Тєлєєлєгчийн газар ЕХ-г Монгол Улсад тєлєєлж, Монгол Улс Брюссель хотноо элчин сайдын яам ажиллуулж байгаа. Харин 2006 онд Улаанбаатар хотноо Европын Холбооны Хамтын ажиллагааны газрыг нээсэн түүхтэй.

Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр 1993 оноос хvчин тєгєлдєр болсон ба таван жилийн хугацаагаар хэлэлцээр анх байгуулж байсан бол одоо жил жилээр сунгагдан хэрэгжсээр байна. Хоёр талууд хоорондын экспортын тааламжтай нєхцлийг харилцан бий болгох, худалдаа, эдийн засгийн харилцааг хурдасгах арга хэмжээг судлан ажиллах vvргийг хvлээсэн. Тvvнчлэн энэхvv хэлэлцээр нь хvний эрхийг хамгаалах тал дээр тууштай байх зарчмыг оруулж єгсєн. Улаанбаатар болон Брюссель хотуудад Хамтарсан хорооны хуралдааныг тогтмол зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ нь одоо тогтмол болдог билээ Монгол Улс ЕХ хоёрын харилцаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж цаашид улам хөгжих төлөвтэй байгаа нь . ЕХ өргөжин хөгжсөнтэй холбоотой юм. Одоогийн байдлаар Европын Холбооны гишvvн таван улсын элчин сайдын яамдууд Улаанбаатар хотноо vйл ажиллагаа явуулж байна. Тvvнээс гадна Нидерланд улсын элчин сайдын яамны тєлєєлєл Монголд байдаг. Харин Европын Холбооны есєн улсад Монгол Улсын элчин сайдын яам vйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улс ЕСБХБ-ны (Европын Сэргээн Босголт Хєгжлийн Банк) зээл авах эрх бvхий орон болж, 2006 онд Улаанбаатар хотноо ЕСБХБ-ны Суурин тєлєєлєгчийн газар нээгдсэн нь Европ, Монголын хамтын ажиллагааг улам бvр нэмэгдvvлсэн. Европын Холбоо, Монгол Улс хоёрын харилцаанд онцлох чухал vйл явдалын нэг бол Ази-Европын Чуулга Уулзалтанд (ASЕМ) Монгол Улс нэгдэх талаархи шийдвэрийг 2006 онд гаргасан явдал юм. ASЕМ дахь оролцоо нь Монгол Улсыг Ази-Европын улс тєр, эдийн засгийн хамтын ажиллагааны хvрээнд нэгтгэж, улмаар бидний харилцаа улам бvр хєгжин бэхжих болно. Монгол Улс анх удаагаа 2008 оны 10-р сард Бээжин хотноо болсон ASЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт дээд хэмжээний уулзалтад оролцсон.