монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чех Улс Монгол Улсад ЕХ-г тэргүүлсний хаалт болгон хүний эрхийг онцлов

БНЧУ бусад ЕХ-г төлөөлөн суугаа 3-н элчин сайдын яамдтай хамтран хагас жилийн хугацаагаар ээлжлэн Монгол Улсад ЕХ-г тэргүүлдэг билээ. Үүний хүрээнд энэ жил БНЧУ ЕХ-г тэргүүлсний хаалтын үйл ажиллагаа болгон 2013 оны 12 сарын 09-ний өдөр ЕХ-ны гишүүн орнуудийн Элчин сайдуудтай, Монголын Хүний Эрхийн Комиссын Тэргүүн Доктор Профессор Ж. Бямбадорж гуайтай болон түүний хамтран зүтгэгсдийг хамруулсан ажил хэргийн үдийн зоог өргөн барилаа.

Уг үдийн зоогийн үер маш нээлттэй мэтгэлцээн өрнөж, харилцан хүний эрхийн гэрээ, хэлэлцээр, арга хэрэгслүүд, хүний нөөцийн чадавхи бүрдүүлэлт зэрэг асуудлуудаар туршлага солилцож, тухайн улс орнууд сайн дурын үндсэн дээр олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрт нэгдэн орж байгааг дурьдлаа.Мөн авилгал, төрийн дээд албаныхны хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг байдал болон бодит нөхцөл байдлыг хянах үр дүн багатай арга, аргачлалыг хэрэглэж байгаа зэрэг төрөөс иргэдийнхээ хүний эрх, эрх чөлөөг бүрэн хамгаалахад саад болж буй асуудлуудыг хөндөн ярилцав.

Уулзалт Олон Улсын Хүний Эрхийн Өдөр болохоос 1 өдрийн өмнө зохион байгуулагдсанаараа ач холбогдолтой юм. 1989 онд Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, хөдөлгөөн өрнөж, улмаар бусад ардчилсан орнуудтай мөр зэрэгцэн НҮБ болон нийгэм дэх хүн нэг бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах зохистой механизмыг бий болгох, ялгаварлан гадуурхах байдлыг үндсээр нь арилгах бусад ОУ-н түвшний гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орж байсан билээ. Дээрх уулзалтаар БНЧУ ЕХ-г хагас жилийн турш тэргүүлсэн нь өндөрлөж, тэргүүлж байх хугацаанд Монгол Улс болон ЕХ-ны хоорондох хэд хэдэн чухал үйл явдлууд тохиосноос - Эдийн Засгийн Асуудлаарх Хамтарсан Комиссын ээлжит хуралдаан, ЕХ-ны зүгээс болон ЕХ-ны гишүүн орон тус бүрээс Монгол улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүдийн талаарх худалдаа, үзэсгэлэнгийн дэд хорооны хуралдаанаар эхэлсэн. Энэ жил түүхэнд байгаагүй өндөр тоогоороо рекорд эвдсэн Бээжингээс Монголын асуудлыг эрхлэхээр итгэмжлэгдсэн ЕХ-ны бусад орнуудын элчин сайдууд Монголын дээд удирдлагуудтай байнгын ажил хэргийн айлчлал болон өндөр түвшний уулзалтуудыг зохион байгуулсан. Европын Комиссын ерөнхийлөгч Мануэль Барросогийн албан айлчлал, ЕХ-Монгол улсын хооронд 4-р сард байгуулагдсан Түгшлэл, Хамтын Ажиллагааны Хэлэлцээр (ТХАХ)-г ирээдүйн хэрэгжилт болон бусад асуудлуудын талаар яриа, хэлэлцээ хийсэн, соёлын тэргүүн шугам болох Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 3 дахь ЕХ-ны  Кино Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон зэрэг үйл явдлуудаар дүүрэн болж өнгөрсөн юм.