монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Батлан хамгаалахын сайд Л.Болд Бүгд Найрамдах Чех Улсад айлчлав

Батлан хамгаалахын сайд Л.Болд Бүгд Найрамдах Чех Улсад 2011 оны 12-р сарын 9-ний өдөр айлчилж, тус улсын Батлан хамгаалахын сайд А.Вондратай уулзав.

Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, энхийг дэмжих болон хүмүүнлэгийн ажиллагаа, зэвсэглэл, техникийн хамтын ажиллагаа, цэргийн сургалт, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, хамтын ажиллагааны гэрээ эрх зүйн баримт бичгийг ойрын үед байгуулахаар тохиролцов.
Манай улс хуучны Бүгд Найрамдах Социалист Чехословак Улстай бүх салбарыг хамарсан өргөн хамтын ажиллагаатай байсан бөгөөд БНЧУ-тай харилцаж буй найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд манай  Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болов.

Galleries


ministrobrany