монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн цэргүүд “Хааны эрэлд” цэргийн сургуулилтанд анх удаа

Монголын энхийг сахиулагчдын ирээдүйн туршлагыг сайжруулах зорилгоор 2003 оноос хойш АНУ-ын ивээл дор МУ-д зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах цэргийн хээрийн хамтарсан бэлтгэл сургуулилтын 12 дахь удаагийн арга хэмжээг 2014 оны 6-р сарын 20-нд хүндэтгэлтэйгээр нээсэн байна. Шинээр Монгол Улсад итгэмжлдэгдсэн БНЧУ-ын Батлан хамгаалахын хурандаагийн ачаар БНЧУ болон МУ-ын хооронд аюулгүй байдлын хамтын ажиллагаа нилээд идэвхжсэн бөгөөд үүний үр дүнд нь БНЧУ-ын Батлан хамгаалахын яамны болон Армийн өндөр зэрэглэлийн төлөөлөгчид түүхэнд анх удаа нээлтийн арга хэмжээнд БНЧУ-ын Армын 102-р хайгуулын ангийн 4 чех сургагч багш оролцсон. Ирэх жилүүдэд төлөөллийнхөө тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Монголын энхийг сахиулагчид НҮБ-ын мандатын дор олон үйл ажиллагаанд оролцсон – Косовогоос Афганистан хүртэл, түүнчлэн Африкт янз бүрийн үүрэг биелүүлсэн. Энэхүү сургуулилт нь эхэндээ гол нь тэдэнд тус болж байсан. Энэ жил Хааны эрэлд сургуулилтанд Өмнөд Суданд байгаа энхийг сахиулагчидтай сургуулилтын дараа солигдох батальоны цэргүүд оролцсон юм. Сайн сургалтын орчин, сургуулилтын талбай, сургуулилтын талбайг ашиглах байдал (судалгааны, цэргийн бие бүрэлдхүүний, довтолгооны, хүмүүнлэгийн болон жишээлбэл: мал эмнэлгийн чиглэлээр) нь олон гадаадын ажиглагчид болон оролцогчдын анхаарлыг татжээ. Энэ жилийн сургуулилтанд дээд амжилт болох нийт 24 орноос цэргийн мэргэжилтнүүд, сургагч багш нар оролцсон бөгөөд хамгийн олон тооны цэргүүдийг Монголоос гадна АНУ, Индонез, Таджикстан, БНСУ-аас илгээсэн бол цөөн тооны цэргүүд БНЧУ, Унгар, БНХАУ, Япон зэрэг улсуудаас ирсэн. Мөн Энэтхэгийн ажиглагчид оролцсон. Эдгээр туршлагуудын ачаар монголын сургуулилтын талбайг НАТО-гийн цэргийн сургуулилтын сүлжээнд оруулах тал дээр ажиллах юм.    

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д. Бат-Эрдэнийн нээсэн ёслолын арга хэмжээнд монголын зэвсэгт хүчний бүх шатны тэргүүлэх генералууд, БНЧУ-аас Элчин сайд И. Гролловагаас гадна МУ-д итгэмжлэгдсэн Батлан хамгаалахын хурандаа Я. Хакер болон генерал Р. Пилземээр ахлуулсан БНЧУ-ын БХЯ-ны төлөөлөгчид оролцсон бол сургуулилтанд сургагч багш ба штабын сургагч багш нарын үүрэгтэйгээр дээр дурьдсан дэд хурандаа Сабелийн удирдсан Простеёовын 102 дугаар хайгуулын ангийн 4 цэргүүд оролцох юм. Энэхүү бэлтгэл сургуулилт нь 2014 оны 7-р сарын 1 хүртэл үргэлжлэх юм.

Galleries


khaanquest