монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Гадаад хэргийн сайдын Монгол Улс дахь айлчлал

Гадаад хэргийн сайд ноён Карел Шварценберг 2013 оны 4-р сарын 28-аас 30-ны хооронд МУ-д айлчиллаа.

Schwarzenberg

Гэрэл зураг: ©Томски Немец - www.mzv.cz цахим хуудаснаас авав

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн 7-р бага хуралд оролцон, албан ёсны хоёр талын айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болон Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарт бараалхан, Шадар сайд Д. Тэрбишдагва болон Гадаад харилцааны сайд Л. Болд нартай уулзсан юм. Түүнчлэн МҮХАҮТ-д гучаад чех болон чех-монголын компаниудыг танилцуулсан “Чех-Монголын өдөр” арга хэмжээг нээсэн юм. Үргэлжлүүлэн Монгол-Чехийн парламентийн бүлгийн дарга бөгөөд Барилга хот байгуулалтын сайд Ц. Баярсайхантай богино хугацааны уулзалт хийсэн билээ. Албан бус үдийн зоогийн болон хаалтын хүлээн авалтын үеэр Гадаад хэргийн сайд Чехэд их, дээд сургууль төгсөгчидтэй уулзсан бөгөөд тэдний ихэнх нь яаманд алба хаан, Монгол-Чехийн парламентийн бүлгийн гишүүд мөн амжилттай яваа бизнес эрхлэгчид байсан юм.
Гадаад хэргийн сайд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд зохиогдсон хоёр хуралд оролцон Киргистан Улсын Гадаад хэргийн сайд Ерлан Абдилдаевтай уулзсан юм. Түүнчлэн Нобелийн шагналт Аун Сан Су Читэй хоёр талын уулзалт хийсэн билээ.

 

Galleries


Schwarzenberg