монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

“Европын холбооны худалдааны өдрүүд”

“Европын Холбооны худалдааны өдрүүд” 2013 оны 3 дугаар сарын 21-22 өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.

Тус семинарыг Европын Холбооноос Монгол улсын  Эдийн Засгийн Хөгжлийн Яам болон МҮХАҮТ –тай хамтран зохион байгуулсан бөгөөд гол зорилго нь монголын компаниудад ЕХ-ны зах зээлд өөрсдийн  бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж нөхцлүүдийг танилцуулахын зэрэгцээ шинэ худалдааны түншлэл бий болгох явдал байсан юм.

Чехийн байгууллагуудын оролцооны ачаар Европын идэвхтэй үйл ажиллагааны гурван жишээний хоёр нь чехүүдэд хамаарагдах нөхцөл бүрэлдсэн юм. ЕХ-ны стандард нормчлолын төслийн эхлэлийн манлайд нь чех улсын Техникийн норм, хэмжилзүй улсын туршилтын газраас хэрэгжүүлж буй хоёр талынхаа төслийн талаар тус газрын дарга М. Холечек болон  европын “Switch-Asia” хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжиж байгаа Монгол улсын байгаль орчинд ээлтэй барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих төслийн талаар хэрэгжүүлэгч чехийн Харитас байгууллагыг төлөөлж  монгол улс дахь төлөөлөгчийн газрын дарга Цирил Жаурена нар танилцуулсан билээ.  

Дэлгэрэнгүй мэдээлэл болон зарим нэг илтгэлийн материалуудыг МҮХАҮТ-ын цахим хуудаснаас харах боломжтой: http://www.mongolchamber.mn/

Гэрэл зураг: МҮХАҮТ

EU