монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гадаадын дипломатуудад Засгийн газраа танилцууллаа

2012 оны 9-р сарын 7-ны өдөр МУ-ын Ерөнхий сайд Н. Алтанхуяг Улаанбаатар хотноо суугаа гадаадын дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа.

МУ-ын ГХЯ түргэн шуурхай ажилласны үндсэн дээр БНЧУ-аас МУ-д томилогдсон Элчин сайд Ивана Гроллова МУ-д ирсэнийхээ дараахан ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газрын даргад итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулан өгсөн юм. Иймээс байгуулагдаад удаагүй байгаа шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнтэй танилцах хүлээн авалтанд бусад гадаадын дипломатуудын хамтаар оролцсон юм.

МУ-ын Ерөнхий сайд Н. Алтахуяг маш найрсаг уур амьсгалыг бүрдүүлэн өөрийн хамтарсан ЗГ-ын гишүүдээ танилцуулан цаг гаруй хугацаанд гадаадын дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар ЗГ-ын гишүүдтэй танилцан яриа өрнүүлсэн юм.

ЗГ-ын ордонд уг арга хэмжээ болж байх зуур Сүхбаатарын талбай дээр Английн хамтлаг „Bootleg Beatles“-ийн тоглолт явагдаж байв. Тоглолтыг мянга мянган залуучууд болон дундаж насныхан үзэж байсан тул дипломат төлөөлөгчид албан ёсны хамгаалалтын үйл явцаар тоглолтыг үймүүлэхгүйн үүднээс ордонруу арын хаалгаар хүрэлцэн ирж байв...