монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Сургуулийн өмнөх насны бяцхан хүүхдүүдийн туйлын баяртай агшин

2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр чехийн элчин сайд Төв аймгийн Зуунмод хотын хүүхдийн цэцэрлэгт гаднах тоглоомын талбайг тохижуулах зорилгоор хэрэгжсэн чехийн хөгжлийн жижиг төслийг ёслол төгөлдөр хүлээлгэн өгөв.

2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болсон “Зуунмод хотын Бүжинхэн комплекс цэцэрлэгийн гадна талын тоглоомын талбайг тохижуулах /Төв аймаг/“ чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн орон нутгийн жижиг төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд  БНЧУ-ын элчин сайд В. Ийлек, Зуунмод сумын засаг дарга Г. Мөнхбадрал, аймгийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга З. Намансүрэн, аймгийн боловсрол соёлын хэлтсийн дарга М. Энхтуул, Зуунмод сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Ж. Лхагва, нийлүүлэгч “Өгөөмөр баян булаг” компаний төлөөлөгч Должинсүрэн, Бүжинхэн комплекс цэцэрлэгийн эрхлэгч Ч. Ганпүрэв болон сумын бусад цэцэрлэгийн эрхлэгчид оролцов. Баярын арга хэмжээн дээр орон нутгийн телевизийнхэн бичлэг хийсэн байна.

Зуунмод хот нь Төв аймгийн хамгийн том сумын нэг бөгөөд 16 000 орчим хүн амтай. Бүжинхэн комплекс цэцэрлэг нь 1983 онд байгуулагдаж одоогийн байдлаар 20 гаруй багш 170 гаруй хүүхдүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Чехийн төслөөр  эдгээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд гулсуур, савлуур, эргэдэг тоглоом гэх мэт олон тоглоом  бүхий гадна тоглоомын талбайг тохижуулж өгсөн юм.

Хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр цэцэрлэгийн эрхлэгч Ч. Ганпүрэв, сумын засаг дарга Г. Мөнхбадрал нар БНЧУ-д ийм сайхан үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлж өгсөнд баярласан талархсанаа илэрхийллээ. Мөн энэ үеэр ноён элчин сайд В. Ийлек МУИС-ийн чех хэлний ангийн оюутнуудын монгол хэл рүү орчуулж хэвлүүлсэн чехийн үлгэрийн номуудыг бэлэглэв.

БНЧУ-нь өөрийн хөгжлийн хамтын ажиллагааныхаа төслийн хүрээнд Төв аймагт европын норм стандартын дагуу махкомбинат барьж өгсний зэрэгцээгээр мал ээмэгжүүлэх төслийн хүрээнд хэд хэдэн сургалт, хээрийн дадлага явуулсан билээ.

Galleries


materskaskolkatuv