монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Виз татгалзсан тохиолдолд өргөдөл, гомдол гаргах, давж заалдах.

(This article expired 14.05.2015.)

Виз татгалзсан шалтгааныг мэдүүлэгч бичгээр гардан авсан өдрөөсөө 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Хэрхэн өргөдөл гаргах талаар тодорхой мэдээллийг дараах хэсгээс уншина уу.

Богино хугацааны 90 хүртэлх хоногийн „C“ төрлийн Шенгений визийг  Европын Парламент болон Зөвлөлийн 2009 оны 7-р сарын 13-ны өдрийн тогтоол буюу Шенгений визийн Кодексийн дагуу шийдвэрлэнэ.

Урт хугацааны „D“ төрлийн визийг БНЧУ-ын 326/1999 тоот Гадаадын иргэд, харьятын БНЧУ-д оршин суух тухай хуулийн болон холбогдох хуулиудын хүчин төгөлдөр бүхий нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу шийдвэрлэнэ.

БНЧУ-ын ЭСЯ нь өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Шенгений визийг бие даан олгох эсэхийг шийдвэрлэх эрх бүхий байгууллага юм. Урт хугацааны визийг олгох эсэхийг (90-ээс дээш хоногийн виз) БНЧУ-ын Дотоод хэргийн яамны Цагаачлал, шилжих хөдөлгөөний бодлогын газрын харъяа байгууллагуудаар дамжуулан шийдвэрлэгдэнэ.

Виз татгалзсан шалтгааныг заасан хариуг мэдүүлэгч болгонд бичгээр өгнө. Гадаадын иргэдийн тухай хуулийн 2011 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш  хүчин төгөлдөр үйлчилж буй шинэчлэлийн дагуу хариуг гардан авсан өдрөөс 15 хоногийн дотор мэдүүлэгч өргөдөл, гомдол гаргаж давж заалдах эрхтэй болсон. Өргөдлийг тухайн төрлийн визийг шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагад хандан гаргах бөгөөд энэ нь богино хугацааны визийн тохиолдолд Элчин сайдын яам, урт хугацааны визийн тохиолдолд ДХЯ-ны ЦШХБГ юм.

Мэдүүлэгчийн хувийн чанартай мэдээллийг 2000 оны 101 тоот Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн болон холбогдох хуулиудын нэмэлт өөрчлөлтийн дагуу   БНЧУ-ын холбогдох захиргааны байгууллагуудад хүргүүлж зөвхөн виз олгох эсэхийг  шийдвэрлэх үйл явцад ашиглана.

Виз мэдүүлсэнтэй холбоотой өөрийн хувийн мэдээлийг мэдүүлэгч харах эрхтэй ба зарим тохиолдолд засварлах боломжтой. Тухайн үнэн зөв бус хэмээн үзэж буй мэдээлэл нь виз шийдвэрлэхэд нөлөөлөхүйц гэж үзвэл мэдүүлэгч мэдээллийг нэмж тайлбарлах эсвэл засварлах хүсэлтийг гаргах эрхтэй. Энэхүү хүсэлт нь үндэслэлтэй байх тохиолдолд ЭСЯ даруй засварлана.  Тухайн ЭСЯ нь ийнхүү засвар оруулахгүй тохиолдолд мэдүүлэгч БНЧУ-ын Хувийн чанартай мэдээллийг хамгаалах байгууллагад хандах эрхтэй. Дэлгэрэнгзүй мэдээллийг ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтангуудад хандан авах боломжтой.

Хобоо барих:

БНЧУ-ын Хувийн чанартай мэдээллийг хамгаалах газар

Úřad pro ochranu osobních údajů
Pplk. Sochora 27
CZ - 170 00 PRAHA 7
Tel.: +420 234 665 354
Fax: +420 234 665 501
e-mail: posta@uoou.cz

null