монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Career day-2014 арга хэмжээ

10 сарын 15-нд зохион байгуулагдсан чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн чухал хэсэг болох жил бүрийн уламжлалт “Career day” арга хэмжээнд 40 гаруй монголын компани, байгууллага оролцож ХААИС-ийг төгссөн оюутнууд хэрхэн яаж ажлын байртай болох талаар танилцуулга хийв. Нэлээд өргөн хүрээтэй боломжит ажлын байрнууд банкны, хүнсний, эмзүйн, бодит зах зээлийн, бизнесийн, хэвлэл мэдээллийн болон бусад салбаруудад байгаа нь тэдний танилцуулгуудаас харагдаж байлаа. Арга хэмжээний нээлтэнд заал дүүрэн оюутнууд, хэвлэл мэдээллийнхний хамтаар ЭЗБС-ийн захирал Б. Баасансүх, БНЧУ-ын ЭСЯ-ны зөвлөх В. Добеш, төсөл хэрэгжүүлэгчийн төлөөлөл болон төслийн хүрээнд тус сургууль дээр хичээл зааж буй чехийн ХААИС-ийн зарим багш нар оролцлоо.

Олон оюутан,  компани оролцох сонирхолтой энэхүү арга хэмжээ нь (өнгөрсөн хавар чехийн ЭСЯ-наас чехийн олон нийтийн их дээд сургуулиудад суралцах боломж  мөн Эрасмус мундус хөтөлбөрийн хүрээнд хэрхэн оюутан солилцож болох талаар зохион байгуулсан арга хэмжээтэй зарим хэсгээрээ төстэй) монголын бусад их, дээд сургуулиуд дээр одоогийн байдлаар зохиогдоогүй байгаа билээ.

Чехийн засгийн газрын санхүүжүүлж буй 2,3 сая чех кроны үнийн дүн бүхий “Монгол улсын ХААИС-ийн  сургалтын чанарыг  сайжруулах нь”төсөл нь  анхандаа 2 жилээр 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2014 оныг дуустал дахин 1 жилээр сунгагдсан юм. Бизнесийн давхарга болон мэргэжлийн сургуулиудын харилцан хамтын үйл ажиллагаатай байгаа нь үндэсний эдийн засаг, түүний үр ашгийг дээшлүүлэхэд сургуулиудыг холбох маш чухал хэсэг болдог байна.

2014 оны 10 сарын 10-ны өдөр ХААИС-ийн хурлын танхимд зохион байгуулагдсан “ Байгалийн эх үүсвэр ба хөдөө аж, ахуйн эдийн засаг” сэдэвт олон улсын 3 дахь бага хурлын үйл ажиллагааны бэлтгэлд чехийн талын идэвхтэй оролцоог тус төслөөр бас хангаж өгсөн юм. Тус арга хэмжээнд их сургуулийн удирдлагуудаас гадна Голлонд, Белги, Герман, Чех, Австри, Хятадын эрдэм шинжилгээний давхаргын төлөөллүүдээс гадна дипломат байгууллагуудын төлөөлөл мөн түүнчлэн олон арван оюутнууд оролцов. Бага хурлын үйл ажиллагааг  их сургуулийн  ректор нээж, БНЧУ-ын ЭСЯ-ны төлөөлөл Чех улсаас Монгол улсад үзүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн талаар товч мэдээлэл хийсэн байна.

Galleries


career