монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны боловсролыг дэмжих төсөл

2013 оны 10 сарын 21-ны өдөр Монгол улсын Хөдөө аж ахуйн Их сургууль БНЧУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран хэрэгжүүлсэн чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хаалтын арга хэмжээ боллоо.

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны “Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн боловсролын чанарыг сайжруулах”  1,3 сая орчим чех кроны санхүүжилт бүхий төслийг 2012-2013 онуудад чехийн Хөдөө аж ахуйн их сургуулийн багш профессорууд хэрэгжүүллээ.Төсөл нь сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр, багш нарын багшлах болон сурган хүмүүжүүлэх ур чадварыг бэхжүүлэх, орчин үеийн сургалтын аргууд (жишээн дээр суралцах дасгал, хэлэлцүүлэг, төсөл зохиох хэрэгжүүлэх, баримтат кино ашиглах гэх мэт) –ыг зааж сургах, багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, багш оюутнуудад зориулсан мэдээллийн технологийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн.

2013 оны 10 сарын 21-ний өдрийн төслийн хаалтын арга хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөллүүд (их сургуулийн ректор ноён Т. Хэрүүга-чехийн техникийн их сургуулийг төгссөн), Улаанбаатар дахь чехийн ЭСЯ-ны төлөөлөл (эдийн засгийн хэлтсийн дарга П. Жакова) болон БНЧУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл (төслийн захирал Я. Мазанцова) нар оролцсон байна.  Мөн түүнчлэн МУИС-ийн словян хэлний тэнхимийн чех хэлний багш оролцов.

Career Day”  арга хэмжээ нь төслийн үйл ажиллагааны төгсгөлийн хэсэг бөгөөд тус арга хэмжээн дээр хэдэн арван монголын компаниуд оюутнуудад ажлын байрны санал,  хамтран ажиллах боломжийн талаар танилцуулсан бөгөөд жишээлбэл: банкны, эм зүйн, үл хөдлөх хөрөнгийн, худалдааны болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон байна.

БНЧУ-ын ХААИС Монгол улсын ХААИС,  оюутнууд Монгол улсад 1 жил, чех улсад 1 жил сурах 2 жилийн хамтарсан хөтөлбөрийг магадлан итгэмжлэх боломжийн талаар судалгаа хийж байгаа юм байна.

Galleries


careerday