монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол улсын талх нарийн боовны үйлдвэрийн шинэчлэлд чехийн оролцоо

Талх чихэр компани чехийн ТОПОС ХК-ны өөрийн технологиор хувь нэмрээ оруулсан франц талхны үйлдвэрийн шинэ шугамны нээлтээ хийлээ. 2014 оны 10 сарын 13-ны өдөр франц багет брендийн нээлтэнд Францын элчин сайд болон БНЧУ-ын ЭСЯ-ны зөвлөх нар оролцлоо.

Талх чихэр компани энэ жил байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Тус компани 2002 оноос эхлэн талх нарийн боовныхоо  нэр төрлийг өргөжүүлэх зорилгоор нэлээд өргөн хүрээтэй шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсний явцад чехийн өөр бусад МОПОС,  Ж4,  Дворжак гэх мэтийн компаниуд  текник , тоног төхөөрөмж  нийлүүлэх чиглэлээр оролцож ажилласан байна. Дэлхийд танигдсан франц багет ийг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг  ноу-хау технологийнх нь хамтаар нэвтрүүлэх үүднээс Талх чихэр компани 2014 онд францын БОНГАРД, Испанийн КИБЕРПАН болон чехийн ТОПОС компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Тус гэрээний ачаар шинээр үйлдвэрлэлийн  шугам суурилуулж,  сүлжээ дэлгүүрүүд болон бусад тусгай дэлгүүрээр дамжуулан  монголын нийслэл хотын хүн амыг францын алдартай багетаар хангаж эхэллээ. ТОПОС компаний хувьд энэ жилд хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмж нийлүүлсэн  хоёрдахь удаагийн оролцоо нь юм.

 

Galleries


Bageta