монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чех-Монголын өдөр

(This article expired 30.04.2020.)

2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр чехийн бүтээгдхүүн үйлчилгээний үзэсгэлэн зохиогдох бөгөөд тус үзэсгэлэнд чех компаниуд болон чехийн компаниудыг төлөөлдөг монгол компаниуд оролцох юм. Сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

2013 оны 4 сарын 30-ны өдрийн энэхүү арга хэмжээг БНЧУ-ын Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чехийн худалдааны танхимтай хамтран Монгол улсын зах зээлд нэвтрэн орох сонирхол бүхий чех компанийг болон чехийн компанийг төлөөлдөг монгол байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа билээ. Мэргэжлийн болон бусад сонирхсон хүмүүсийг урьж байна.

Арга хэмжээг тухайн өдрийн 10.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд БНЧУ-ын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Карел Шварценберг, МУ-ын Барилга хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан, МҮХАҮТ-ын дарга С. Дэмбэрэл нар нээх болно.

Үзэсгэлэнд онгоц үйлдвэрлэл, бүх төрлийн ундааны болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл, бетоны үйлдвэрлэл, болор шилэн эдлэлүүд, гэрэлтүүлгийн үйлдвэрлэл, бүтээн байгуулагчид, хот байгуулалт, екологийн зуух яндангийн систем, олон улсын логистик тээвэр зуучлал, ухаалаг цахилгаан ба мэдээллийн технологийн шийдэл, автомашины дугуй, агааржуулалтын систем, радиатор, ариун цэврийн өрөөний тоноглол, хуванцар хоолойн систем, малыг ялган тэмдэглэх ээмэг, эрүүл мэндийн салбар, хүнсний бүтээгдэхүүнүүд (шар айраг, мюсли) гэх мэтийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцоно. (нэрсийн жагсаалтыг хавсаргав)

Алтан тариа компанитай хамтран чехийн уламжлалт зууш хэлбэрээр гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж байна.

Үнэ төлбөргүй.

Attachments

mongol jagsaalt 82 KB DOC (Word document) Apr 25, 2013