монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Дөрвөн тахийг амжилттай тээвэрлэн авчирч Тахийн талд нутагшууллаа

Өнгөрсөн 2 жилийн нэгэн адилаар 2013 оны 7 сарын 2-ны өдөр БНЧУ-аас Монгол улс руу 4 тахь амжилттай тээвэрлэн авчирлаа.

2013 оны 7 сарын 1-6-ны өдрүүдэд Прага хотын амьтны хүрээлэнгээс “Нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд баруун Монголын дархан цаазтай газарт  ховордсон амьтан /Тахь/ хамгаалах” хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 3 дахь удаагаа тахийн тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэлээ. Төслийн салшгүй хэсэг нь тэдгээр тахиудыг өсгөх, хамгаалах, хамгаалалттай бүс нутгийнхаа байгалийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа Монголын алслагдсан нутгийн  орчны бүсийн ажилчдыг дэмжих явдал билээ. Үүний хүрээнд Говь-Алтай аймгийн Тахийн талын Биж багийн эмнэлгийг сэргээн засварлаж мөн жижиг үйлдвэрлэгчдийн хоршооны ажилчдад эсгий эдлэл хийх ажлын байрыг бий болгон хүлээлгэж өгсөн.

2013 оны 7 сарын 2-ны өдрийн үдээс хойш тахь ачсан цэргийн тусгай онгоц Ховд аймгийн Булган сумын нисэх онгоцны буудалд газардаж улмаар Тахийн тал руу тээвэрлэн хүргэлээ. Тусгай хамгаалалттай газар луу тээвэрлэх явц тийм ч амаргүй байсан бөгөөд цуваа 23 цагийн үед хүрэх газраа очсон. 35 орчим цагийн турш хайрцганд байсан тахиудыг хэд хэдэн машины гэрэл болон  рефлекторын тусламжтайгаар олон хүмүүс цугларсан тусгай бэлтгэсэн дасгах хашаа руу гаргасан. Хайрцганд удаан байснаас үүссэн бага зэргийн шалбархайнуудыг эс тооцвол тахиудын эрүүл мэндийн байдал сайн байлаа.  Тусгай бэлтгэсэн энэхүү дасгах хашаанд тэдгээр тахиудыг хагас жил орчим байлгаад онгон байгальд нь нутагшуулах юм.

Тахийн тээвэрлэлтийн бүх үйл явцыг чехийн Прима телевиз болон Младе фронти хэмээх сониныхон баримтжуулж явсан. Мөн тээвэрлэлтийн явцад англи хэл дээр долоо хоног тутам гардаг Монгол мессенжер сонин дээр бүтэн нүүр нийтлэл гарсанаас гадна бусад олон хэвлэл мэдээлэлд богино хэмжээний мэдээнүүд тавигдсан байна (доорх линкүүд дээр дарж үзнэ үү).

http://www.mzv.cz/ulaanbaatar/cz/media_a_prezentace_zu/medialni_vystupy_zu/x2013/four_takhi_horses_transported_from_the.html

http://news.gogo.mn/r/125689

http://www.montsame.gov.mn/index.php/mongol/mongolorond1/natureandenvironment/item/7098-2013-07-09-07-09-35

http://zaluu.com/news/index.php?url=http://news.zone.mn/content/read/13085.htm

http://www.inet.mn/?vfile=14&vmet_id=62938&vmet_main=1587

 

Galleries


transportZoo