монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Өнөөгийн байдлаар Монгол Улс руу хийгдсэн тахийн хамгийн хурдан тээвэрлэлт

30 гаруй цагийн тээвэрлэлтийн дараа өөрсдийн өмнөх удмын нутаг болох Говийн Б бүсэд 3 тахийн гүүг хайрцагнаас нь гаргаж нутагшууллаа. Ийнхүү Прага хотын Амьтны хүрээлэнгийнхэн “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” хэмээх төслийн хүрээнд 4 дэх тээвэрлэлтээ амжилттай хэрэгжүүллээ.

Кбелийн онгоцны буудлаас Тахийн талд морьдыг гаргах хүртэлх тээвэрлэлт 24 цаг 10 минут үргэлжилжээ. Долны Добржейёвоос ачсанаас хойш 33 орчим цаг болсон байна. Казан, Новосибирск, Булган суман дахь зохицуулалтын ажлууд болон газрын тээвэрлэлтийн “Бүх үйл ажиллагаанууд аливаа нэгэн саадгүй түргэн шуурхай” явагдсанаар энэ удаагийн тахийн тээвэрлэлтийг бид хамгийн хурдан гүйцэтгэж чадлаа хэмээн Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек  дурьдлаа.

КАСА агаарын хөлөг урьдчилан төлөвлөсний дагуу Прагийн цагаар 8.25 буюу орон нутгийн цагаар 13.25 минутанд Монгол Улсад газардлаа. Говийн Б дархан цаазат бүс рүү газраар ойролцоогоор 200 км замыг туулсан. Тээвэрлэгдэж ирсэн  Гретел, Баян, Улла хэмээх 3 гүү тээвэрлэлтийг аливаа нэгэн асуудалгүй даван туулж хайрцагнаасаа аюулгүй гарцгаалаа.

Гүүнүүдийг хайрцагнаас нь гаргах үйл aжиллагаа Прагийн цагаар 15 цаг өнгөрөөд буюу Монгол Улсад нар жаргахын өмнөхөн явагдсан юм. Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек “Өмнөх тээвэрлэлтүүдийн явцад гүүнүүдийг гол төлөв нэлээд шөнө орой болсон хойно гаргадаг байсан” хэмээн энэ жилийнхээ амжилтаараа бахархан ярьж байлаа.

Ирэх хэдэн сарын туршид гүүнүүд дасан зохицох хашаанд үлдэж Монголын уур амьсгалд дасах юм. Онгон байгаль руу нь эхний өвлөө давсны дараа суллаж тавих болно. 

Прагийн амьтны хүрээлэн 2011 оноос эхлэн БНЧУ-ын армитай хамтран  “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төслийн хүрээнд  нийтдээ 15 тахийг тээвэрлэн авчраад байна.

Galleries


kone_Prevalskeho