монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Бизнесийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлал

БНЧУ-ын үйлдвэр худалдааны дэд сайд ноён М. Ховоркагаар ахлуулсан бизнесийн төлөөлөгчид 4-р сарын 23-26-нд Монгол улсад айлчиллаа. Ноён М. Ховаркаг олон тооны бизнесийн төлөөлөгчид дагалдан ирсэн бөгөөд айлчлалын үеэр Чех-Монголын засгийн газар хоорондын хамтарсан 4-р хуралдаан болон бизнесийн чуулган зохиогдсон юм.

Тус айлчлал нь эрдэс баялаг эрчим хүчний сайд ноён Д. Зоригтын 2012 оны 1-р сард Прага хотод хийсэн айлчлалынхаа үеэр урьсны дагуу хийгдсэн болно. Хүндэтгэх шалтгааны улмаас ирэх боломжгүй болсон үйлдвэр худалдааны сайд ноён М. Кубаг орлон дэд сайд Милан Ховарка төлөөлөгчдийг тэргүүлэн ирсэн билээ.

Айлчлалын хөтөлбөрт 4-р сарын 24-ний үдээс өмнө Кемпински зочид буудалд Чехийн бизнесийн төлөөлөгчид Монголын 130 гаруй хамтрагчиддаа өөрсдийгөө танилцуулах, үдээс хойш нь ноён дэд сайд болон зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц. Дашдорж нарын хамтран даргалсан Засгийн газар хоорондын хамтарсан 4-р хуралдаан багтаж байв. (хуралдааны протоколыг хавсаргав)

Бизнес төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын төрөл бүрийн салбарт (уул уурхай, эрчим хүч, геологи, барилга, хөдөө аж ахуй, хими г.м) хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой Чехийн 30 гаруй компаний 45 гишүүд багтсан юм. Компаниудын танилцуулгыг хавсралтаас үзнэ үү. Бизнесийн чуулганыг гадаадын хөрөнгө оруулалтын газар болон Чехийн худалдааны танхим хамтран зохион байгуулсан болно.

Attachments

Czech kompaniudiin jagsaalt 133 KB DOC (Word document) Jun 1, 2012

Khurlin protokol 132 KB DOC (Word document) Jun 1, 2012