монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Алслагдсан сумдын иргэдэд “Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг үзүүлж байна

Чех улсын хэгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд нийлүүлсэн явуулын эмнэлгийн тусламжтайгаар 26 сарын туршид 6 аймгийн 76 сум, багийн нийт 31 000 гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна

Монгол улсын өмнөд болон баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хоёр талын төслийн жилийн эцсийн тайлангийн уулзалтыг 2013 оны 12 дугаар сарын 26-нд ЭМЯ-наа зохион байгууллаа. 

Энэхүү төслийг ЭМЯ болон болон Бүгд найрамдах Чех улсын “Пипл Ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага хооронд 2011 оны 9 дүгээр сард байгуулсан санамж бичгийн дагуу хэрэгжүүлж эхэлжээ. Дээрх төслийн хүрээнд 2011-2013 онд Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь гэсэн зургаан аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд нийт 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий явуулын хэд хэдэн эмнэлгийн машиныг тоног төхөөрөмжүүдийн хамтаар тус хандивласан байна. Нийт 26 сарын турш дээрх аймгуудын 76-н алслагдсан сум, багийн 31 мянга гаруй иргэдэд “Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг тогтвортой хүргэсэн аж. 

Энэхүү төсөл нь аймгийн төвөөс олон арав, зуун километрт алслагдсан баг, сумын төвд нарийн мэргэжлийн эмч нар явуулын эмнэлгийн зориулалттай оношилгоо, эмчилгээний тоног, төхөөрөмжөөр орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлсэн юм. мөн түүнчлэн  энэхүү төслөөрөө явуулын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх системийн байгууллагуудад /үүнтэй уялдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газраас энэ чиглэлээр үргэлжлүүлэхээр төлөвлөж буй/ мэдлэг, туршлагаа өргөжүүлэхэд нь  хувь нэмэр оруулсан юм.

2013 оны 10 дугаар сарын 23-25 өдрүүдэд Дархан хотод “Явуулын эмнэлгийн үйлчилгээг Монгол улсын 21 аймагт сурталчилан таниулж, харилцан туршлага солилцох, мөн цаашид бусад аймгуудад нэвтрүүлэх боломж” сэдэвт сургалт семинар зохион байгуулсан байна. Уг семинарт 20 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрын удирдлагууд, ДЭМБ-ын болон Завхан аймгийн багийн гэр эмнэлгүүдэд мөн ижил чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд  эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлсэн Каритас Чех ТББ-ын төлөөллүүд оролцжээ.

 alt

alt

Мэдээллийн эх үүсвэр:

http://www.moh.mn/index.php?option=com_content&view=article&id=1588:2013-12-27-01-53-13

http://www.news.mn/content/166198.shtml

http://www.uildverjilt.mn/medee-54844036544032.html

http://community.tv5news.mn/News/11728