монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2013 оны орон нутгийн жижиг төсөлд санал оруулах боломж

(This article expired 30.11.2020.)

Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын элчин сайдын яам орон нутгийн жижиг төслүүдийн санал хүлээн авч байна.

Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын элчин сайдын яам чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хэсэг болох орон нутгийн жижиг төслүүдийн(дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудасны http://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2005_01_26/x2012_05_25/x2012_05_25_2/index_2.html линкээр орж үзнэ үү) саналыг 2012 оны 12 сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Энэхүү төслийн санхүүжилтийн дээд хэмжээ нь 500 000 чех крон буюу ойролцоогоор 25 000 ам. доллар байна.

2013 онд орон нутгийн жижиг төсөлд хамрагдах хүсэлтэй байвал хавсралтанд байгаа маягтыг шаардлага хангах түвшинд англи эсвэл чех хэл дээр үнэн зөв бөглөж (хүсэлт гаргагч төслийг хэрэгжүүлэх/гүйцэтгэх 3 компаний тухай мэдээллийг ирүүлэх шаардлагатай) манай яамны хаягаар ирүүлнэ үү. Тодорхой мэдээллийг хариуцсан ажилтнаас 321886 утасны 17 эсвэл 20 дотуур дугаарууд мөн түүнчлэн  ulaanbaatar@embassy.mzv.cz цахим хаяг руу хандан авч болно.

Attachments

identification form 73 KB DOC (Word document) Nov 6, 2012