монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны “Мал бүртгэлжүүлэх систем” төслийн хүрээнд нийлүүлж байгаа Лазер машин хүлээлгэн өгөх арга хэмжээ

(This article expired 25.07.2015.)

БНЧУ хөгжлийн хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлж буй төслийнхөө нэгээхэн хэсгийг малын ээмгэн дээр код бичигч Лазерын машин хүлээлгэн өгснөөр дуусгав.

Монгол улсад үзүүлж буй чехийн хөгжлийн баялаг хамтын ажиллагааны нэг болох энэ төсөл нь малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх, ялган тэмдэглэх системийг бий болгоход чиглэгдсэн юм. Энэ төсөл нь монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөртэй уялдаж буй юм. 2011 оны 7 сарын 22-ны өдөр чехийн Медиком хувьцаат компаний үйлдвэрлэсэн малын ээмэгний код бичигч Лазерын машиныг ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө. Үүгээр “Нийлүүлэлт” нэртэй төсөл буюу 1-р үе шат нь дуусч, 2-р үе шат болох “Мэдээлэл цуглуулах” хэсэг нь үргэлжлэн хэрэгжиж байгаа билээ.

Энэ арга хэмжээний үеэр БНЧУ-ыг төлөөлж элчин сайд ноён В. Йилек, нарийн бичгийн дарга П.Жаакова, төслийн хэрэгжүүлэгч болох чехийн хөдөө аж ахуйн их сургуулийн ажилтан И. Хейкрлик, хатагтай Б.Энхтуяа нар, Монголын талаас дэд сайд Ж.Сауле тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөгчид мөн Генийн банкны төлөөлөгчид оролцов.

Galleries


znamky