монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Дундговь аймагт төсөл хүлээлгэн өгч аймгийн Засаг даргатай уулзав

2012 оны 10 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуульд орон нутгийн жижиг төслийн хүрээнд гаргсан худгийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болов.

БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны санхүүжилтээр „Гурвансайхан сумын арван жилийн дунд сургуульд худаг гаргаж хэрэглээний усаар хангах /Дундговь аймаг/“ орон нутгийн жижиг төсөл хэрэгжүүллээ. Иж бүрэн тоноглож хамгаалсан худгийг БНЧУ-ын элчин сайд, аймгийн засаг дарга, гүйцэтгэгч компаний төлөөлөл (орон нутгийн монгол компани), сумын удирдлагууд, сургуулийн удирдлагууд болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн оролцсон арга хэмжээний үеэр хүлээлгэн өгөв. Сургуулийн захирал айлчлалын хөтөлбөрт хүүхдүүдийн урлагийн тоглолтыг багтаасан байлаа.

Элчин сайд томилолтынхоо үеэр аймгийн засаг даргатай уулзахдаа зах зээлийн шугамаар цаашдаа хамтран ажиллах ямар боломжууд байгаа  талаар харилцан ярилцав.

Төслийн хүрээнд 80 м гүн,  2 л/сек ундарга бүхий худаг гаргаж сендвичен материалаар байшин босгож холбогдох тоног төхөөрөмжүүдээр (насос, усны нөөцийн са, халаалтын тен гэх мэт) тоноглосон байна. Мөн худгийн барилгыг тойруулан бетонон суурьтай төмөр хашаа барьжээ.

Гурвансайхан сум 2 200 орчим хүн амтай. 1940 онд анх тус сургуулийн суурь тавигдаж улмаар 1975 оноос дунд сургууль болон өргөжсөн байна. Өнөөгийн байдлаар 250 сурагчтай, дотуур байранд нь малчдын 30 гаруй хүүхэд амьдарч байна. Сургууль нь 400 гаруй хүүхдийн хүчин чадалтай, харин дотуур байр нь 80 гаруй хүүхэд байрлуулах боломжтой юм байна.

Galleries


dundgovivrt