монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

2012 оны 8 сарын 8-ны өдөр элчин сайд В. Ийлек Улаанбаатар хотын Баянгол эмнэлгийн хашаанд доихон байгуулагдсан төсөл хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцов.

Төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд мөн Монгол дахь “Пипл ин Нийд” байгууллагын салбарын захирал Мартин Клицнар, их хурлын гишүүн Я. Санжмятав болон явуулын эмнэлэг, тоног төхөөрөмж хүлээн авч ажиллуулах хоёр аймгийн эмнэлгийн дарга нар оролцлоо. Арга хэмжээний талаар монголын хэд хэдэн телевизийн сувгууд бичлэг хийцгээсэн байна. Ийнхүү төслийн дараагийн нэг хэсэг амжилттай дуусч монголын алслагдсан баруун бүсийн хоёр аймгийн оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээний хүргэлт сайжирч улмаар Монгол улсад БНЧУ-ын талаарх мэдээллийг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан юм..

БНЧУ-ын засгийн газрын санхүүжилтээр „Пипл ин Нийд“ байгууллагын хэрэгжүүлсэн   хөгжлийн хамтын ажиллагааны “Монгол улсын алслагдсан баруун болон өмнөд нутагт эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээх боломжийг дэмжих”  төслийн хүрээнд Завхан,  Баянхонгор аймгуудад явуулын эмнэлэг тоног төхөөрөмжүүдийн хамт нийлүүлсэн байна. Төслийн гол зорилго нь  дээр дурьдсан алслагдсан аймгуудын хүн амд эрүүл  мэндийн үйлчилгээг  явуулын эмнэлгийн тусламжтайгаар үзүүлэх явдал юм.

Galleries


mobilninemocnice