монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв

2013 оны 8 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол эмнэлгийн хашаанд БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд дахин 2 явуулын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

2013 оны 8 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол эмнэлгийн хашаанд "Монгол улсын баруун болон зүүн хэсгийн хөдөөгийн алслагдсан нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, хангамжийг сайжруулах" төслийн хүрээнд нийт 88 сая төгрөгийн өртөг бүхий явуулын эмнэлэгт шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг автомашины хамтаар Хөвсгөл болон Өмнөговь аймгуудад тус тус хүлээлгэн өглөө.  Төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд БНЧУ-ын элчин сайдын яамны зөвлөх Т. Вацек, Монгол дахь “Пипл ин Нийд” байгууллагын салбарын захирал Мартин Клицнар болон явуулын эмнэлэг, тоног төхөөрөмж хүлээн авч ажиллуулах хоёр аймгийн эмнэлгийн дарга нар оролцлоо. Арга хэмжээний талаар монголын хэд хэдэн телевизийн сувгууд бичлэг хийцгээсэн байна.

Төслийн гол зорилго нь  дээр дурьдсан алслагдсан аймгуудын хүн амд эрүүл  мэндийн үйлчилгээг  явуулын эмнэлгийн тусламжтайгаар үзүүлэх явдал юм.

2011 ба 2012 онуудад энэхүү төслийн хүрээнд мөн ижил төстэй явуулын тоног төхөөрөмжийг Өвөрхангай, Архангай, Завхан, Баянхонгор аймгуудын эмнэлэгүүдэд хүлээлгэн өгсөн байна. Тэдгээр явуулын эмнэлгүүд нь маш үр ашигтай ажиллаж байгаа бөгөөд нийт 30 гаруй алслагдсан сумдын 19 000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Galleries


umnugobiachuvsgul