монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Мал бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсөл

2012 оны 12 сарын 7-ны өдөр Монгол улсын Үйлдвэр хөдөө аж ахуйн яаман дээр „Малыг ялган тэмдэглэх систем“ хэмээх чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх шийдлийг цогцоор харуулснаас гадна зарим нэгэн сайн чанарын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн төслийг хүлээлгэн өгөх хаалтын албан ёсны арга хэмжээ болж өнгөрлөө.

Төслийг 2010-2012 оны хооронд Чехийн хөдөө аж ахуйн их сургууль нийт 1 сая орчим ам. долларын төсөвтэйгээр гүйцэтгэсэн байна. Тус төсөл нь „Нийлүүлэлт“, „Мэдээлэл цуглуулах“ гэсэн 2 дэд төслөөс бүрдсэн бөгөөд аль болох.  материаллаг тоног төхөөрөмж /ээмэгний бэлдцэн дээр код бичих лазерийн машин, 100 000 малын ээмэг, 100 ширхэг бар код уншигч, ээмэглэх бахь гэх мэт/нийлүүлэх болон мэдлэг олгох зорилготой юм. Мөн дараагийн зорилго нь малыг ялган тэмдэглэх найдвартай систем бий болгох, малчин бүрийн мал тус бүрийг ялгаж тэмдэглэн бүртгэлжүүлж тэдгээр мэдээллүүдийг төв мэдээллийн санд оруулах явдал билээ.

Дээрх өдрийн арга хэмжээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Туваан, Удмын сангийн үндэсний төвийн захирал Цолмон нар элчин сайд хатагтай И. Гроллова, Чехийн хөгжлийн агентлагийн захирал М. Паствинский, Чехийн хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл болон бусад чех мэргэжилтнүүдийг хүлээн авч төсөл хэрэгжүүлсэнд талархсанаас гадна мал маллах нь тус улсын эдийн засгийн чухал хэсэг гэдгийг илэрхийлсэн юм. Нийт малын тоо толгой 50 саяд хүрч байгаа боловч махаа зохистой бүртгэл мэдээлэлгүйгээр экспортонд гаргахад хүндрэлтэй байгаа. Чехийн загвар төсөл өөрсдийн туршлага дээрээ үндэслэн  Монголд зөв замыг нь зааж өглөө.

Galleries


identifikacezvirat