монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хаалтын ёслолын арга хэмжээ

2013 оны 9 сарын сүүлээр Улаанбаатар хотын дулааны 4-р цахилгаан станц дээр хэрэгжсэн чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

2013 оны 9 сарын 25-ны өдөр Дулааны 4-р цахилгаан станц дээр БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн  “Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын химийн цехийн ус боловсруулах байгууламжийн хэмжих, тохируулах тоног төхөөрөмж болон станцын удирдах хэсгийг автоматжуулах” төсөл дуусч байгаатай холбоотой хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр нэлээд олон хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд ирсэн бөгөөд чехийн талаас элчин сайд хатагтай И. Гроллова, чехийн хөгжлийн агентлагийн захирал ноён М. Каплан, хэрэгжүүлэгч Бохемиа Мюллер компаний гүйцэтгэх захирал ноён В. Лангхейнрих нар монголын талаас цахилгаан станцын захирал ноён Б. Цэвээн, Эрчим хүчний яамны газрын дарга Т. Баярбаатар нар тус тус оролцлоо. Энэхүү арга хэмжээтэй хамтад нь тус цахилгаан станц байгуулагдсаныхаа 30 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм.

Монголын талаас Улаанбаатар хотынхны хувьд маш чухал болох цахилгаан эрчим хүчний 65 %, дулааны 60 %-ийг нь хангадаг 580 МВ хүчин чадал бүхий энэхүү ихэнх тоног төхөөрөмж нь механик удирдлагатай  байсан цахилгаан станцын зарим тоног төхөөрөмжийг автоматжуулах төсөл хэрэгжүүлж  өгсөн чехийн талд маш ихээр талархаж байгаагаа илэрхийлж байлаа.  Элчин сайд чехийн мэргэжилтнүүд зөвхөн эрчим хүчний салбарт бус бусад олон салбаруудад олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг дурьдаад мөн түүнчлэн дараачийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийг Улаанбаатар хотын дулааны 3-р цахилгаан станц дээр хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар ярьлаа. Чехийн мэргэжилтнүүд олон жилийн харилцан хамтын ажиллагааны үр дүнд өрсөлдөөнй маш том давуу талтай болж чаджээ.

Бохемиа Мюллер компани энэхүү арга хэмжээний үеэр өмнө нь түлш дамжуулах цехтэй хийсний адил хими цехийн цаашдын сервис, үйлчилгээ хийх арилжааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус төслийг 2011-2013 оны хооронд нийт 36 сая чех кроны санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн бөгөөд гол зорилго нь цахилгаан станцын химийн цехийг автоматжуулах явдал байсан юм. Төслийг өмнө нь хэрэгжсэн    “4-р цахилгаан станцын хөдөлгүүр, удирдлагын автоматжуулалт, шинэчлэл, ШУТИС-д техникийн парк байгуулах” (2003-2005 оны хооронд 31 сая чех кроны өртөгтэйгөөр ЗАТ ХК) болон “4-р цахилгаан станцын хөдөлгүүр, удирдлагын автоматжуулалт, шинэчлэл” (2006-2010 хооронд 33 сая чех кроны өртөгтэйгөөр ЗАТ ХК – түлш дамжуулах цехийн шинэчлэл хийсэн) төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлсэн.

Хэвлэлийн мэдээг эндээс үзнэ үү.

https://www.mzv.cz/preview/163528-154420-MZV/mn/x2010_12_08/x2013/ttp4_s_chemical_plant_and_management_1.html

Galleries


ukonceniprojektuelektrarny