монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хаалтын арга хэмжээ

Чехийн төслийн ачаар Монгол улс уртын болон цагийн хэмжүүрээр дэлхийн түвшинд хүрэв

2014 оны 2 сарын 28-ны өдөр БНЧУ-ын Засгийн газрын санхүүжилтээр гадаадын хөгжлийн хоёр талын хамтын ажиллагааны  төслийн  хүрээнд тоноглосон цаг, давтамжийн хэмжүүрийн лабораторийг  ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө.  “Монголын цаг, давтамжийн нарийн еталоныг сайжруулах, уртын хэмжлийн үндэсний эталон бий болгох” нэртэй тус төслийг Монгол улсын стандардчилал хэмжилзүйн газарт /СХЗГ/ БНЧУ-ын техникийн норм, хэмжилзүй, улсын туршилтын газрын /ЭХЗУТГ/ удирдлаган дор тэдний болон  БНЧУ-ын Уртын хэмжилзүйн газрын чех мэргэжилтнүүд  хамтран  хэрэгжүүлсэн. Улаанбаатарт болсон төсөл хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Монгол улсын шадар сайд Д. Тэрбишдагвын ивээл дор элчин сайд И. Гроллова, СХЗГ-ын дарга Г. Гантөмөр,  БНЧУ-ын ЭХЗУТГ-ын гадаад харилцааны хэлтсийн дарга М. Хлоупек болон бусад хүмүүсийн оролцоотойгоор  зохион байгуулагдлаа.

СХЗГ-ын лабораторит атомын цагийг холбогдох тоног төхөөрөмжүүдийнх нь хамтаар суурилуулсан бөгөөд  үүний ачаар Монгол улс   цагийг  нарийн хэмждэг  ийм төрлийн  400 гаруй ширхэг цаг байдаг дэлхийн 70 гаруй орны нэг болж дэлхийн нарийвчилсан цагийг тодорхойлоход оролцох боломжтой болж байгаа юм. Атомын цаг нь өнөө үед оршин байгаа цагийг маш сайн нарийвчлалтай хэмжих тоног төхөөрөмж юм. Цагийг нарийвчлан хэмжихдээ атомын  резонансын давтамжийг  буюу өөрөөр хэлбэл цезиум хэмээх маш тогтвортой бодисыг ашигладаг  бөгөөд  хэмжсэн цагийн дагуу сансрын хиймэл дагуул, навигацын системүүд /GPS  Glonass мөн түүнчлэн ирээдүйд  европын  Галилеог ч/, радио телевизийн станцуудын мөн жишээлбэл: янз бүрийн цагийн бүсэд орших банкнуудын гүйлгээ зэргийг удирдан зохицуулдаг.

Чехийн мэргэжилтнүүд энэхүү хоёр талын хамтын төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол улсад мэргэжлийн  хүвьд маш сайн нэр хүнд олж авсан нь Монгол улсын стандартын салбарт Европын холбооноос ирэх 3 жилд хэрэгжүүлэх төсөланглийн БиСи Ай институтын дэргэд  туслан гүйцэтгэгчээр орохоор сонгогдоход  эргэлзээгүйгээр тус болсон  бөгөөд энэ нь санамсаргүйгээр эдгээр өдрүүдэд тодорхой болсон юм.

Galleries


cas