монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Талх чихэр компаний үйлдвэрлэлийн шугамын өргөтгөлийг нээх ёслолын арга хэмжээ

(This article expired 30.06.2020.)

Монгол улсын талх нарийн боовны үйлдвэр болох “Талх чихэр” компани өөрийн үйлдвэрлэлийн шугамаа дахин европын болон чехийн тоног төхөөрөмжөөр өргөтгөлөө. Нээлтийн ёслолын арга хэмжээнд чехийн элчин сайд оролцов.

2014 оны 6 сарын 6 ны өдөр БНЧУ-ын элчин сайд И. Гроллова Францын болон Италийн техникийн инженерүүдийн хамтаар чехийн Топос ХК, Италийн Канол ба Цепи, Техно-Д компаниудын тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн монголын уламжлалт боорцогны чаналгын шугамын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү шугам нь өөрийн төрлийн хувьд дэлхийн зах зээл дээр /өөр газруудад шарах хэсэг байдаггүй/байдаг хамгийн урт шугамын нэг бөгөөд эрчим хүч хэмнэхээс гадна бүрэн автоматжуулагдсан байдал нь тосны хэмжээ болон цэвэр байдлыг шалгах боломжтойгоороо тухайн уламжлалт бүтээгдхүүнийг эрүүл хүнсний эгнээнд оруулж байгаа юм. Талх чихэр компани үүсэн байгуулагдсан 1984 оноос эхлэн өөрийн үйлдвэрээ өргөжүүлсээр ирсэн бөгөөд зуурах хэсгийн тоног төхөөрөмжийг өмнө нь суурьлуулагдсан бусад европын болон азийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц чанартай чехийн Мопос ХК болон Ж4 ХХК –нуудын тоног төхөөрөмжүүд дээр нэмж байрлуулсанаар үйлдвэр улам  хөгжин цэцэглэж байна. Энэ жил Талх чихэр компани байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ.

Galleries


pekarna