монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Прага хотын амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлсэн төслийн хэвлэлийн бага хурал

2013 оны 9 сарын 26-ны өдөр "Нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд баруун Монголын дархан цаазтай газарт ховордсон амьтан /Тахь/ хамгаалах" чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төсөл дуусч байгаатай холбоотойгоор "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"-д хэвлэлийн бага хурал боллоо.

Тус хэвлэлийн бага хуралд БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд И. Гроллова, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б. Тулга, Говь-Алтай аймгийн засаг дарга Ш. Амгаланбаяр, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал М. Бобек, Олон улсын тахь группийн төлөөлөгчид болон бусад хүмүүс оролцлоо. 3 жил үргэлжилсэн тус төслийн хүрээнд нийт 12 тахь тээвэрлэн авчирч нутагшуулсан. Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн мөн Тахийн талын орчны бүсийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилгоор харуулын байр, машины гараж, өвсний агуулах барьж өгсний зэрэгцээ машинууд хүлээлгэн өгч, багийн эмнэлэгт засвар хийж багуудын хэд хэдэн жижиг хоршоодыг дэмжин ажилласан байна. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр хүүхдүүдэд зориулсан ЭКО клуб байгуулсан.

Хуралд оролцсон бүх талууд төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн ялдамд үр дүнгээ цаашид тогтвортой байлгах тал дээр саналуудаа хэлж байлаа. Хөгжлийн хамтын ажиллагааны төсөл дуусч байгаа хэдий ч бид тахь тээвэрлэлтээ үргэлжлүүлэх болно хэмээн Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал М. Бобек цохон тэмдэглэж байлаа.

Төсөлтэй холбоотой мэдээллүүдийг доорх хаягуудаас үзэж болно:

https://www.mzv.cz/preview/163528-151573-MZV/mn/x2010_12_08/x2013/populace_mongolskych_divokych_koni.html

http://news.gogo.mn/r/129323

Galleries


tiskovkazoo