монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Тахийг 3 дахь удаагаа Монгол улсад тээвэрлэсэн тухай хэвлэлийн бага хурал

2013 оны 7 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд БНЧУ-аас Монгол улс руу тахь тээвэрлэн ирсэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал боллоо.

2013 оны 7 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын ЭСЯ, Прага хотын амьтны хүрээлэн, олон улсын тахь групп болон Монгол улсын БОНХЯ-ны хамтран зохиойн байгуулсан хэвлэлийн бага хуралд элчин сайд хатагтай И. Гроллова, БОНХЯ-ны дэд сайд Тулга, олон улсын Тахь төслийн төлөөлөгчид, зарим тахиудыг нутагшуулсан нөгөө  2 тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид оролцлоо. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болон монголын уламжлалт баяр наадмын өмнө байсан ч тус хэвлэлийн бага хуралд 15 орчим хэвлэл мэдээллийнхэн ирсэн бөгөөд байгаль хамгаалах боловсролын талаар нэлээд ярилцлага өрнүүлсэн билээ.   

Galleries


tiskovakonf