монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2011 оны славян хэл судлалын зуны сургалт

(This article expired 06.01.2020.)

МУ-ын хувьд 2011 онд Карелын Их сургуулийн Гадаад хэлний тэнхимд суралцахаар нийтдээ 3 тэтгэлэг олгож байгаа бөгөөд уг сургалт нь 7-р сарын 29-өөс 8-р сарын 26 хүртэл үргэлжлэх юм.

Славян хэл судлалын зуны сургалт нь БНЧУ-ын олон нийтийн их сургуулиудаас олгож буй курсууд юм. Энэхүү курсууд нь зуны хугацаанд (7, 8, 9 саруудад) болж өнгөрдөг бөгөөд сургалтын хугацаа нь славян хэл судлалын зуны сургалтын ямар курс сонгосноос хамааран 2-оос 4 долоо хоног үргэлжилдэг.

Уг курс нь гадаад оюутнуудад, мэргэжилтэнгүүдэд (багш, орчуулагч, хэлмэрч) болон чех юмуу славян хэл суралцагчдад зориулсан юм. Чех хэл, утга зохиол, түүх болон соёлыг сонирхсон бүх хүмүүст сургалт маань нээлттэй.  Чех хэлний 4 үе шаттай курсээс гадна чехийн утга зохиол, соёл болон түүхийн семинарууд явагдна. Сурагчид чөлөөт цагаа драмын, хөгжмийн болон бүжгийн үзүүлбэр үзэн аялаж өнгөрүүлнэ.

Славян хэл судлалын зуны сургалтанд Та өөрийн зардлаар юмуу БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны тэтгэлэгээр суралцах боломжтой. Тэтгэлэгт хамрагдах суралцагчдын тооны хувьд гэвэл Боловсролын яам түнш орнуудтай байгуулсан гэрээн дээр заасны дагуу явагддаг. МУ-ын хувьд 2011 онд Карелын Их сургуулийн Гадаад хэлний тэнхимд суралцахаар нийтдээ 3 тэтгэлэг олгож байгаа бөгөөд уг сургалт нь 7-р сарын 29-өөс 8-р сарын 26 хүртэл үргэлжлэх юм. Славян хэл судлалын зуны сургалтын тэтгэлэгийг МУ-ын БСШУЯ хариуцан ажилна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Та БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны дараах линкээс авах боломжтой. http://www.msmt.cz/mezinarodni-vztahy/letni-skoly-slovanskych-studii