монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2012/2013 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

(This article expired 01.09.2020.)

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын олон нийтийн их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах тогтоолын үндсэн дээр 2012/2013 оны хичээлийн жилд дараах тэтгэлгийн орон тоог санал болгож байна.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын олон нийтийн их сургуулиудад тэтгэлэгтэй суралцах тогтоолын үндсэн дээр 2012/2013 оны хичээлийн жилд дараах тэтгэлгийн орон тоог санал болгож байна: чех хэл дээр нэг баклавр/магистрын сургалтын хөтөлбөр (санал болгож буй мэргэжлүүд нь байгалийн шинжлэх ухаан, мал эмнэлэг, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, инженер (эрчим хүч) болон анагаах ухаан), англи хэл дээр хоёр магистрын болон нэг докторантын сургалтын хөтөлбөр (санал болгож буй мэргэжлүүд нь хөдөө аж ахуй, эдийн засаг (худалдаа), мэдээлэл зүй).

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2011 оны 11 дүгээр сарын 15-ийг хүртэл хугацаанд өргөдөл хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  • Голч оноо 3-аас дээш байх
  • Зөвхөн тэтгэлэгт тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг бөглөж өгнө (medical certificate)
  • Англи хэл дээр суралцах хүсэгчид магистрын болон докторантын тэтгэлэгт сонгогдох журмын дагуу англи хэлний бичгийн шалгалтанд хамрагдах ёстой бөгөөд уг шалгалт 2011 оны 11 дүгээр сарын 29-ны 14.30 цагт Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 46, Оюутны гудамж, Монгол Улсын Их сургуулийн 2-р байр, 4 давхар, 463-р тоот өрөөнд болно
  • 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08.30-аас 15.00 цагийн хооронд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн Газрын тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр ярилцлаганд орно

Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй англи хэл дээрх мэдээллийг (Instruction of the scholarship), өргөдлийг (Application form) болон эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг (medical certificate) тус тус доорх хавсралтуудаас авна уу.

Attachments

Instruction of the scholarship 109 KB DOC (Word document) Sep 15, 2011

Application form 200 KB DOC (Word document) Sep 15, 2011

medical certificate 25 KB DOC (Word document) Sep 15, 2011