монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2013 оны Слав судлалын зуны сургалт

(This article expired 31.01.2020.)

2013 оны зуны чех хэлний курсын талаарх мэдээлэл

2013 онд Карлын Их сургуулийн философ  (гүн ухааны) -ын факультетэд сурах 3 орон тоо батлагдсан байна. Сургах хүмүүсийн тоог БНЧУ болон Монгол улсын боловсролын яамдуудын олон улсын хэлэлцээр дээр тулгуурлан тодорхойлдог. Ийм учраас  БНЧУ-ын Боловсрол, залуучууд биеийн тамирын яамны (цаашид БЗБТЯ) тэтгэлгээр суралцах сонирхолтой өрсөлдөгчдийн сонголтыг Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хийх шаардлагатай.

Бүртгэлийн анкетийг илгээх сүүлийн хугацаа нь 2013 оны 3 сарын 31 бөгөөд зөвхөн Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамаар дамжуулан Улаанбаатарт суугаа  БНЧУ-ын ЭСЯ түүнээс өмнө 2013 оны 3 сарын 10-ныг хүртэл бөглөсөн анкетийг хүлээн авах шаардлагатай байна. Иймд анкетаа Улаанбаатарт суугаа БНЧУ-ын ЭСЯ руу шууд бус харин монголын боловсролын яаманд өгнө үү.

Слав судлалын зуны сургалт (цаашид ССЗС) БНЧУ-ын хэд хэдэн улсын дээд сургуулиудаас зохион байгуулдаг сургалтын курсууд юм. Эдгээр курсууд нь жил бүрийн зуны саруудад /долоо, найм, есдүгээр саруудад/ ядагддаг бөгөөд зохион байгуулж байгаа сургууль тус бүрийн сонгосон курсуудын ирцээс шалтгаалж 2-4 долоо хоног үргэлжилдэг.

Курст яамны тэтгэлгээс гадна хувиараа төлбөр хийх хэлбэрээр оролцох боломжтой. Хувиараа төлбөр хийн суралцагчид слав судлалын сургалтанд хамрагдах бүх шаардлагатай зүйлийн талаар Чехийн БЗБТЯ-ны оролцоогүйгээр өөрсдөө шууд тухайн зохион байгуулж байгаа сургуультай нь холбогдож тохирно.

Эдгээр курст элсэх талаарх тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх зохион байгуулж буй сургуулиудын болон чехийн БЗБТЯ-ны  цахим хуудаснаас үзнэ үү.  

http://www.msmt.cz/international-cooperation-1/summer-schools-of-slavonic-studies?highlightWords=Summer+school+slavonic

Attachments

contact details 37 KB DOC (Word document) Jan 10, 2013

information 78 KB DOC (Word document) Jan 10, 2013

application form 87 KB PDF (Adobe Acrobat document) Jan 10, 2013