монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шалгалтуудыг өгнө

(This article expired 01.11.2020.)

Тэтгэлэгт хамрагдахаар бүртгүүлсэн бүх хүмүүст хамааралтай тул заавал уншиж танилцана уу.

БНЧУ-ын ЗГ-ын тэтгэлэгт хамрагдахын тулд суралцахаар сонгосон хэлнээсээ шалтгаалан нэг юмуу хоёр шалгалт өгнө.

Чех хэл дээр суралцахаар бүртгүүлсэн бол (нэг л шалгалт өгнө) зөвхөн нэвтрэх шалгалт өгөх ба нийт шалгалтын хугацаа нь 35 минут байна. Ямар хэл дээр шалгалт өгөхөө дараах хэлнүүдээс сонгох ёстой. Үүнд: англи, франц, орос, испани.

Англи хэл дээр суралцахаар бүртгүүлсэн бол (хоёр шалгалт өгнө)

  1. Нэвтрэх шалгалт өгөх ба нийт шалгалтын хугацаа нь 35 минут байна. Ямар хэл дээр шалгалт өгөхөө дараах хэлнүүдээс сонгох ёстой. Үүнд: англи, франц, орос, испани.
  2. Англи хэлний мэдлэг шалгах тест өгөх ба нийт хугацаа нь 80 минут байх болно.

Шалгалт авах өдөр, цаг, байршил:

Нэвтрэх шалгалт

- Нэвтрэх шалгалтыг бүх хүмүүс өгөх ба 11 сарын 15-ны 13:00 цагт Sky Plaza-ын Conference room B-д эхлэх ба 12:50 цагт БНЧУ-ын ЭСЯ-ны гадаа бүгд цуглан Conference room B-рүү хамт явна. Урьдчилан ямар хэл дээр шалгалт өгөхөө (англи, франц, орос, испани) бидэнд ulaanbaatar@embassy.mzv.cz хаягруу 11 сарын 13-ны дотор мэйл бичин мэдээлэх ёстой. Мэйл бичихдээ овог нэрээ заавал бичих ёстойг анхаарна уу. Ямар хэл сонгосноо бидэнд урьдчилан мэдээлээгүй тохиолдолд автоматаар англи хэл дээр тус шалгалтыг авна. Англи хэл дээр бүртгүүлсэн хүмүүс нэвтрэх шалгалтыг англи хэл дээр өгөх байх гэж бид тооцоолж байгаа.

Англи хэлний мэдлэг шалгах тест

- Англи хэлний мэдлэг шалгах тестыг зөвхөн англи хэл дээр суралцахаар бүртгүүлсэн хүмүүс өгөх ба 11 сарын 15-ны МУИС-ын Гадаад хэл соёлын сургуулийн 4 давхарын 475 тоот өрөөнд 15:40 цагт авна. 475 тоот өрөөний өмнө 15:35 цаг гэхэд ирсэн байх ёстой.

Шалгалтанд орохын өмнө анхаарах зүйлс:

- Цахим хэлбэрээр бүргүүлэхэд хүн бүрт хувийн таних дугаар олгосон бөгөөд уг  дугаараа мөн бүртгүүлэхдээ ашигласан и-мэйл хаягаа мэдэж байх.

- Цаг барих

Шалгалтанд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлнэ:

- цээж зураг 1 хувь (цээж зурагныхаа ард овог нэрээ бичнэ)

- иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт

Дараагийн шатанд тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ойролцоогоор шалгалт авсанаас 7 хоногийн дараа ЭСЯ-ны цахим хуудсанд байрлуулах ба эдгээр хүмүүс 12 сарын 10-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн өгөх ёстой. Бидний байрлуулсан хавсралтын 3.1. хэсгийг уншиж танилцана уу.

Attachments

Česky dispozice 2012 207 KB DOC (Word document) Oct 4, 2012

English dispozice 2012 223 KB DOC (Word document) Oct 4, 2012

Espanol dispozice 2012 171 KB DOC (Word document) Oct 4, 2012