монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Бүгд Найрамдах Чех Улсад суралцах боломжийн талаар илтгэл өдөрлөг

(This article expired 01.04.2020.)

Энэ арга хэмжээ нь чех-монголын Засгийн газар хоорондын боловсрол болон шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зориулалттай болно.

БНЧУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар ГХЯ болон МОХ хамтран 2014 оны 4-р сарын 12-нд МУ-ын ГХЯ-ны танхимд 2 удаагийн давталттайгаар зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын дунд болон их, дээд сургуулийн ойролцоогоор 150 орчим сурагч, оюутнууд оролцсон юм. Түүнчлэн боловсрол, соёл, эмнэлэг, компани болон МҮХАҮТ зэрэг газруудын төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн билээ.

Танилцуулгын үеэр монголоос оюутан хүлээж авахыг сонирхож байгаа 13 чехийн их, дээд сургууль танилцуулсан бөгөөд эдгээр сургуулиуд одоогийн монголын эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй техникийн мэргэжлүүд санал болгодгоос гадна эргэн тойрны Азийн орнууд болон “хөгшин” ЕХ-ны орнуудтай харьцуулахад Монгол улсын хувьд БНЧУ нь харьцангуй давуу талтай юм. Түүнчлэн Азийн орнуудын их, дээд сургуулиуд хамрагдаж болох оюутан, багш солилцооны Erasmus Mundus+ хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн билээ. БНЧУ-ын Гадаад хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ЗГ-ын тэтгэлэгт хэрхэн хамрагдах мөн хувиараа төлбөрөө төлөн англи хэл дээр суралцах эсвэл хэлний бэлтгэл төгссөний дараа үнийн хувьд боломжын өртгөөр суралцах боломжуудын талаар мэдээлсэн. Элчин сайд Монголын шинэ салбарууд болон компаниуд ирээдүйд тэдэнд хэрэгтэй мэргэжлийг хэрхэн захиалж төлөвлөж болох боломжийн талаар тодруулж ярив. Энэхүү арга хэмжээний үеэр хэд хэдэн сургуулиудын танилцуулга бичлэгүүдийг толилуулсан юм. Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны Консул И. Хавловаа суралцах зорилгоор виз мэдүүлэхэд гардаг асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид энэхүү арга хэмжээг өндрөөр үнэлж буйгаа дурьдсан бөгөөд оюутан болон багш нарын зүгээс ирсэн асуултуудад хариулсан юм.

БНЧУ-д суралцах боломжын талаарх илтгэлийг UBS, Эх орон, MNB, MNC, Etv зэрэг орон даяар гардаг телевизүүдээс мөн Зууны мэдээ сониноос ирж сурвалжлага авсан бөгөөд Элчин сайд болон Консул нар ярилцлага өгсөн юм. Арга хэмжээ дууссаны дараагаар хүрэлцэн ирсэн зочид танилцуулга материалуудаас авсан.

Attachments

presentation in mongolian 1 MB PPT (Presentation) Apr 15, 2014

Galleries


prezentace_vysokych_skol