Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ

монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2014/2015 оны хичээлийн жилийн Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгийн мэдээллийн жагсаалт

Энэхүү нийтлэлээс 2014/2015 оны хичээлийн жилийн Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгийн мэдээллийн жагсаалт болон захирамжийн талаарх мэдээлэл авах боломжтой юм.

БНЧУ-ын олон нийтийн их дээд сургуульд суралцах ЗГ-ын тэтгэлэгийн орон тоо нь БНЧУ-ын ЗГ-ын тогтоол Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам(цаашид MŠMT гэх) (www.msmt.cz)болон Гадаад хэргийн яам (цаашид MZV гэх) (www.mzv.cz) хоорондын хамтын төслийн үндсэн дээр зохион байгуулагддаг юм. 2014/2015 оны хичээлийн жилийн БНЧУ-ын ЗГ-ын тэтгэлэгийн мэдээллийн жагсаалтыг нийтэлж байна. Монгол Улсад энэ хичээлийн жилд нийтдээ 5 тэтгэлэг олгох бөгөөд доор дурьдаж буй мэргэжлүүдийг санал болгож байгаа юм:

 

Чех хэл дээрх сургалт

BSP, MSP, DSP

Англи хэл дээрх сургалт

navaz.MSP/DSP

Нийт
МОНГОЛ УЛС 4 1 5

 

Тайлбар:

BSP = бакалаврын сургалтын хөтөлбөр
MSP = магистрын сургалтын хөтөлбөр
DSP = докторын сургалтын хөтөлбөр
Aj = англи хэл

Чех хэл дээр суралцахаар санал болгож буй мэргэжлүүд: байгалийн ухаан (геологи, гидрогеологи), эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг

Англи хэл дээр суралцахаар санал болгож буй мэргэжлүүд: хөдөө аж ахуй, эрчим хүч, хүрээлэн буй орчин/экологи/байгалийн ухаан

Бүх өргөдөл гаргагчид яамнаас баталсан санал болгож буй мэргэжлүүдээс сонгон онлайнаар http://registr.dzs.cz/registr.nsfхаягаар дамжуулан бүртгүүлэх ёстойг анхааруулж байна. (Мөн онлайн бүртгэлд санал болгож буй хоёр дахь хувилбарын мэргэжлийг сонгох боломжтой.)

Цахим анкетийн бүртгэлийн хугацаа: 2013 оны 7 сарын 20-оос 2013 оны 9 сарын 30 хүртэл. Энэ заасан хугацааны дараа системд бүртгүүлэх боломжгүй! Цахим анкет бөглөсний дараа Танд хэрэглэгчийн нэр болон нууц үг илгээгдэх болно. Анкетийг гурван төрлийн хэл дээр санал болгож байна. Бүртгэлийн дараагаар Танд нэн даруй амжилттай бүртгэгдсэн талаарх автомат и-мэйл ирэх болно. 

2014/2015 оны хичээлийн жилийн  Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны захирамж (disposition) нь бусад холбоотой мэдээллийн хамтаар дараах цахим хуудсанд нийтлэгдсэн болно: http://www.msmt.cz/mezinarodni-vztahy/stipendia-vlady-ceske-republiky-rozvojove-zeme-1

Attachments

Czech disposition 2013 368 KB DOC (Word document) Jul 22, 2013

English disposition 2013 261 KB DOC (Word document) Jul 22, 2013

Russian disposition 2013 331 KB DOC (Word document) Jul 22, 2013