монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2015/2016 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлгийн тухай

(This article expired 01.07.2020.)

Энэхүү нийтлэлээс 2015/2016 оны хичээлийн жилийн БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгийн тухай мэдээлэл болон 5 хэл дээр бэлтгэгдсэн (чех, англи, испани, франц, орос) Бүгд Найрамдах Чех Улсад суралцах талаарх удирдамжийг авах боломжтой.

БНЧУ-ын олон нийтийн их дээд сургуульд суралцах ЗГ-ын тэтгэлгийн орон тоо нь БНЧУ-ын ЗГ-ын тогтоол Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам (цаашид MŠMT гэх) (www.msmt.cz) болон Гадаад хэргийн яам (цаашид MZV гэх) (www.mzv.cz) хоорондын хамтарсан төслийн үндсэн дээр зохион байгуулагддаг болно. 2015/2016 оны хичээлийн жилийн БНЧУ-ын ЗГ-ын тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ хичээлийн жилд Монгол Улсад нийтдээ 3 тэтгэлэг олгох бөгөөд доор дурьдаж буй мэргэжлүүдийг санал болгож байгаа юм:

 

Чех хэл дээрх сургалт

BSP, MSP, DSP

Англи хэл дээрх сургалт

navaz.MSP/DSP

Нийт
МОНГОЛ УЛС 2 1 3

Тайлбар:

BSP = бакалаврын сургалтын хөтөлбөр
MSP = магистрын сургалтын хөтөлбөр
DSP = докторын сургалтын хөтөлбөр

Чех хэл дээр суралцахаар санал болгож буй мэргэжлүүд: байгалийн ухаан (геологи, гидрогеологи), эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг

Англи хэл дээр суралцахаар санал болгож буй мэргэжлүүд: эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, хүрээлэн буй орчин, эрчим хүч

Тэтгэлэг нь насанд хүрсэн гадаадын иргэдийн (18-аас дээш насны буюу 2015 оны 9 сарын 1-нд хүрсэн байх) боловсролыг дэмжих зорилготой бөгөөд өөр хүн рүү шилжүүлэх боломжгүй болно.

Бүх өргөдөл гаргагчдын бүртгэл онлайн цахим бүртгэлээр буюу http://registr.dzs.cz/registr.nsf (энэ хаягт байгаа удирдамж (disposition) нээгдэхгүй байгаа тохиолдолд Та доор дурьдсан холбоосоос мөн энэ нийтлэлийн хавсралтаас давхар авч болно) хаягаар дамжуулан бүртгүүлэх ёстойг анхааруулж байна. Яамнаас сонгон баталсан мэргэжлүүдээс цахим бүртгэлд бүртгүүлнэ (мөн цахим бүртгэлд санал болгож буй хоёр дахь хувилбарын мэргэжлийг сонгох боломжтой). Аливаа нэгэн техникийн асуудал тулгарсан тохиолдолд бүртгэлийн администаторт registr@dzs.cz хаягаар хандана уу. Цахим бүртгэлийг бөглөж дууссаны дараа автоматаар Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам руу илгээгдэх ба дараагийн шатанд шилжих юм.

Цахим анкетийн бүртгэлийн хугацаа: 2014 оны 7 сарын 20-оос 2014 оны 9 сарын 30 хүртэл. Энэ заасан хугацааны дараа системд бүртгүүлэх боломжгүй! Цахим анкет бөглөсний дараа Танд хэрэглэгчийн нэр болон нууц үг илгээгдэх болно. Цахим бүртгэлийг гурван төрлийн хэл дээр (чех, англи, испани) санал болгож байна. Амжилттай бүртгэлийн дараагаар Танд нэн даруй автомат и-мэйл ирэх болно. 

2015/2016 оны хичээлийн жилийн  Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны удирдамж (disposition) нь бусад холбоотой мэдээллийн хамтаар дараах цахим хуудсанд нийтлэгдсэн болно: http://www.msmt.cz/mezinarodni-vztahy/stipendia-vlady-ceske-republiky-rozvojove-zeme-1

Attachments

disposition_czech 612 KB PDF (Adobe Acrobat document) Jul 25, 2014

disposition_english 446 KB PDF (Adobe Acrobat document) Jul 25, 2014

disposition_french 459 KB PDF (Adobe Acrobat document) Jul 25, 2014

disposition_russian 492 KB PDF (Adobe Acrobat document) Jul 25, 2014

disposition_spanish 536 KB PDF (Adobe Acrobat document) Jul 25, 2014