монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: @AltanTaria
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн нарийн боовны технологи Монголд амжилттай нэвтэрлээ

Монголын Алтан тариа компаний Улаанбаатар хотод чех технологиор нарийн боов үйлдвэрлэх шугамын нээлтийн арга хэмжээнд БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский оролцлоо.
 

Улаанбаатар хотын хоосон шахуу байсан ногоон нугад баригдсан талхны үйлдвэрт өнөөдөр Прага, Төгс, Шимт гэсэн худалдааны нэршилтэйгээр  500-700 грамм жин бүхий гурван төрлийн талхыг үйлдвэрлэж байна. Талхны үйлдвэр цагт нэг тонн орчим буюу тасралтгүй ажиллахад өдөртөө 23 тонн хүртэл талх барих хүчин чадалтай юм. 

Үйлдвэрлэл бүхэлдээ бүрэн автоматжсан бөгөөд зөвхөн гурван оператор байхад л хангалттай. Нэг нь зуурагч бэлтгэх, нөгөө нь хэлбэржүүлэх, жигнэх, исгэх, хөргөх системийн хэвийн ажиллагааг хариуцдаг. Гурав дахь оператор савалгаан дээр уут таслагчийг ажиллуулдаг. Мөн талхны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох гурилыг Чехийн Прокопын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гурилынхаа үйлдвэрт өөрсдөө тээрэмдэж бэлтгэдэг.

Талх нарийн боовны төсөл бүхэлдээ хөх тариа-буудайны зууван талх үйлдвэрлэх бүрэн автомат шугамын иж бүрэн технологийг цогцоор нь шийдсэн билээ.  Тоног төхөөрөмжийн дийлэнхийг  Чехийн компаниуд нийлүүлсэн.  Хөөлгөх тоног төхөөрөмжийг Либерецке строирни компани, агааржуулагчийг Агтек, хөргөлтийн дамжлагын системийг Свам хангаж, Хаку компани бүгдийг угсарч хөргөлтийн систем суурилуулсан. Цертусс болон Акуена компани уур үйлдвэрлэх, ус цэвэрлэх төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Технологийн нэгжийн төв хэсэг болох 680 кВт-ын хүчин чадалтай туузан зуухыг, төслийг бүхэлд нь хариуцан ажиллаж байгаа J4 компани нийлүүлсэн байна.

Элчин сайд Ийржи Бродский талхны үйлдвэрт айлчилсан нь

Элчин сайд Ийржи Бродский талхны үйлдвэрт айлчилсан нь

Төслийн хүрээнд талхны үндсэн шугамаас гадна жижиг дугуй болон зууван ороомгон боовны үйлдвэрлэлийн шугамын тоног төхөөрөмжийн зарим хэсгийг нийлүүлэх ажил хийгдсэн бөгөөд эдгээр боовнууд Монголын зах зээлд анх удаагаа гарч байгаа юм. Нийт 3 сая еврогийн өртөг бүхий уг төслийн санхүүжилтийг чехийн экспортыг дэмжих улсын даатгалын газрын дэмжлэгтэйгээр Чехословакийн худалдааны банк санхүүжүүлсэн.

Бэлтгэсэн: Вардан Хачатрян, Монгол Улсад суугаа БНЧУ-ын элчин сайдын яамны эдийн засгийн дипломат