монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

1989 оны 11-р сарын 17-нд Чехословакт эхэлсэн ардчиллын өөрчлөлт

Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Маннуэл Бароззогийн Монгол Улсад хийх хойшлогдсон байсан айлчлал 2013 оны 11-р сарын 17-нд боллоо.

Энэ жилийн хувьд Монгол Улсад Еврпын Холбооноос хийж буй хоёр дахь томоохон айлчлал байсан юм (Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч хатагтай К.Эштон “Түншлэл Хамтын ажиллагааны хэлэлцээр” нэртэй ЕХ болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр дээр энэ оны 4-р сард гарын үсэг зурсан юм). Ирэх жил ЕХ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох бөгөөд талууд Монгол улс өөрийн хурдтай хөгжлийн үед ЕХ-ны нормын өргөн хэрэглээний чанартай стандартыг үр ашигтайгаар ашиглаж эхлэхээр улс төрчид, бизнес эрхлэгчид, оюутан болон эрдэмтдийн зэрэглэлийн солилцоог илүү эрчимжүүлье хэмээн санал нэгдсэн юм. Ингэснээр Монгол Улсын дэмжих, өрсөлдөх чадварыг түүнчлэн экологи болон эрчим хүчний хэмнэлттэй нийгмийн хөгжлийг бий болгоход тусална.

Ерөнхийлөгч Бароззо МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нар хаалттай уулзалт хийсэн бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр болон ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэг нар байлцсан юм. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л. Болд болон Ерөнхий сайд Н. Алтанхуяг нартай тус бүр уулзалт хийсэн.

БНЧУ энэхүү хагас жилийн хугацаанд ЕХ-г тэргүүлсэн (Литва Улс болон ЕХ-ны төлөөлөгчдийг эзгүй үед оролсон) бөгөөд бүх дагалдах арга хэмжээнүүдэд оролцсон юм. 11-р сарын 17-ны өдөр байсан учир Ерөнхийлөгч Бароззо Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой өдрийн зоог барихдаа, МУИС болон Улаанбаатар хотод зохиогдсон ЕХ-ны кино өдөрлөгийн нээлтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ тухайн үеийн Чехословакийн ардчилсан хөдөлгөөн, Вацлав Хавел болон Санжаасүрэнгийн Зоригийн талаар маш оновчтой гайхалтай жишээнүүдийг иш татан өгүүлсэн юм. Тухайн үед С. Зориг нь Прага хотод очсоны дараахан 1989 оны 12-р сарын 10-нд тайван ардчилсан хөдөлгөөн хийсэн билээ.

Хэвлэлийн мэдээг дараах холбоосоос үзнэ үү:

http://www.president.mn/mongolian/node/3675

http://www.president.mn/mongolian/node/3676

http://www.president.mn/mongolian/node/3677

http://www.president.mn/mongolian/node/3678

http://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_12_08/x2013/jose_barroso_predseda_evropske_komise.html

Galleries


Barroso