монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

МУ-ын Ерөнхийлөгчийн БНЧУ дахь түүхэндээ хийсэн анхны айлчлал

МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж БНЧУ-ын Ерөнхийлөгч М. Земаны урилгаар 2015 оны 1-р сарын 18-аас 20-ны өдрүүдэд БНЧУ-д төрийн айлчлал хийлээ. Тэрээр БНЧУ-ын Ерөнхийлөгч М. Земантай ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд БНЧУ-ын Парламентын Дээд танхимын дарга М. Штех, БНЧУ-ын ЗГ-ын тэргүүн Б. Соботка болон БНЧУ-ын Парламентын Доод танхимын дарга Я. Хамаачек нарыг хүлээн авч уулзсан юм. Чех-Монголын харилцааг урт удаан хугацааны туршид дэмжин ажиллаж байсан дөрвөн төлөөлөгч нарт Монгол улсын төрийн одон медаль гардуулан, мөн чехэд сурч, ажиллаж, амьдарч байгаа өөрийн орны ард иргэдтэйгээ уулзсан билээ. Мөн Карлын Их сургуулийн ректор, багш нартай болон Философийн факультетийн монгол судлалын оюутнуудтай уулзсан юм. Айлчлалын төгсгөлд БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Е. Младекийн хамтаар БНЧУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр Чех-Монголын бизнес форумыг нээсэн бөгөөд хоёр талын хэдэн арван компаниуд оролцсон билээ. Энэхүү айлчлал нь хоёр орны олон жилийн анд нөхдийн харилцаа, хамтын ажиллагааг баталсан мөн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээг бэлэгдлийн хувьд эхлүүлсэн үйл явдал болсон юм.

2006 онд МУ-д БНЧУ-ын Ерөнхийлөгч В. Клаус айлчилж байсан бол Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хариу айлчлал хийн БНЧУ-д ийнхүү зочиллоо. МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар бий болсноос хойш анх удаа БНЧУ-д айлчлал хийж байгаа билээ. Чехийн бүх төрийн өндөр албан тушаалтнууд халуун дотноор хүлээн авсан нь уламжлалт сайхан нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатайг, мөн монголын ардчиллын хөгжлийг хүндэтгэдгийг, хойшдын эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг болон улс төрийн ойр дотно харилцааны өөдрөг хүлээлтийн нотолгоо боллоо. Ерөнхийлөгчийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МУ-ын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн, МУ-ын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ, МУ-ын Батлан хамгаалахын дэд сайд А. Баттөр, Чех-Монголын хамтарсан комиссын хуралдааны монголын хэсгийн дарга болох МУ-ын Барилга, хот байгуулалтын дэд сайд Г. Байгалмаа нар байв. С. Эрдэнэ сайд БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд М. Марксова-Тимоноватай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах асуудлаар хоёр талын уулзалт хийсэн бол дэд сайд Г. Байгалмаа чехийн хэсгийн дарга болох БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны дэд сайд В. Бартлтай ирэх 6-р хамтарсан хуралдааны (энэ оны намар МУ-д хийхээр төлөвлөж байгаа) талаар уулзалт хийсэн юм.

Монголын төрийн байгууллагуудын төлөөлөгч нар болон хэвлэл мэдээллийнхнээс гадна монголын компаниудын 40 орчим төлөөлөгчид Прагад ирсэн бөгөөд МУ-ын Хөрөнгө оруулалтын газар БНЧУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан Чех-Монголын бизнес форумд оролцсон юм. Түүнчлэн чехийн 70 орчим компаниуд оролцон, Тайж групп болон Чехийн Jawa компани хамтран мотоцикл үйлдвэрлэх талаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болсон ба бусад компаниуд хоорондоо танилцан холбоо тогтоосон билээ.

Төлөөлөгчид үндэсний агаарын тээвэрлэгч болох МИАТ-аар Берлинрүү нисч, үргэлжлүүлэн галт тэргээр Прага хотод хүрэлцэн очсон нь чехийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээр татсан – үндэсний агаарын тээврээ дэмжихийн ялдамд мөн Европын жижиг газар нутгаар галт тэргээр эко аялал хийсэн нь түүх болж, сүүлийн 30 жилд ямар улсын тэргүүн галт тэргээр ирсэн талаар яриа үүссэн юм.... Хоёр ерөнхийлөгчдийн төлөөлөгчдийн уулзалтын дараа Цайзад болсон хэвлэлийн хурлын үеэр монголын хэвлэл мэдээллийнхэн ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг урамшуулах мөн гадаадын жуулчдыг татах чехийн туршлага гэх мэт асуултууд руу голцуу чиглэж байлаа.  

Бүх уулзалтын уур амьсгал нь нөхөрсөг сайхан байлаа. Хоёр орны хооронд ямарваа нэгэн эргэлзээтэй асуултууд байхгүй. Хоёр орон маань ойр дотно харилцаатай бөгөөд дөрөвний нэгэн зуун жилийн өмнөх тайван ардчиллын “жагсаалууд”-ын дараах шилжилтийн хүнд хэцүү үед ч мөн сайхан харилцаагаа хадгалж үлдсэн билээ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хэд хэдэн үйл ажиллагааны үеэр БНЧУ өнгөрсөн арваад жилд МУ-д хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн, харин Ерөнхийлөгч М. Земан Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ыг хадгалан авч үлдэх нь МУ-ын ардчиллын хөгжлийг хүндэтгэж байгаагийн мөн түүний дараа дараагийн хөгжил болон хамтын ажиллагаанд итгэж байгаагийн илрэл юм хэмээн цохон тэмдэглэсэн. Хөрөнгө оруулалтын газрын мэдээлснээр өнгөрсөн жилүүдэд 80 гаруй чехийн хөрөнгө оруулалттай болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд МУ-д ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгч М. Земан монголынхоо талд МУ-д хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа болон бий болгох гэж хичээж байгаа чехийн 40 компаниудын жагсаалтыг өгсөн юм. Ирэх худалдааны болон эдийн засгийн хамтын ажиллагаанд зөвхөн уламжлалт, жишээ нь чехүүд монголын геологи эсвэл гидрогеологийн салбарт ажилладаг чиглэлээс гадна өнөөг хүртэл хэрэгжсэн хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн туршлагыг ашиглах хэрэгтэй гэж байлаа. Ерөнхийлөгч М. Земан өнөөгийн МУ эдийн засгаа босгох хооронд чехийн туршлагыг ашиглах боломжтойг дурьдлаа. Үүнд ус болон хөрсийг цэвэрлэн хамгаах, боловсруулах үйлдвэрийн технологи мөн дэд бүтэц, гол нь төмөр замын тээвэрлэлт, чехийн ачааны, суудлын болон нисэх хүчний, ураны уурхайн зэрэг туршлагууд багтана. Монголын түншүүд чехийн хөрөнгө оруулалтыг мөн европын стандартыг сонирхож буйгаа илэрхийлсэн юм. Эдгээр чех бүтээгдэхүүн, технологи болон мэргэжилтнүүд монголын эдийн засаг төдийгүй боловсролын салбарт хэрэгцээтэй байгаа тогтвортой хөгжил болон өрсөлдөх чадварыг бий болгож байгаа. БНЧУ-ын хувьд МУ-д санал болгох аялал жуулчлалын, нийгмийн болон эрүүл мэндийн шинэчлэлийн салбарын маш сонирхолтой туршлагууд байгаа. Монголын тал үүний хүрээнд монгол оюутнуудыг чехийн сургуулиудад суралцах боломжийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч нараас гадна БНЧУ-ын Парламентын Доод танхимын даргатай хийсэн оройн зоогийн үеэр батлан хамгаалах болон олон улсын аюулгүй байдлын (жишээ нь Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны, НҮБ, НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын шугамын дагуу) салбарт хамтран ажиллах боломж байгааг ярилцсан. МУ манайд ижил хирнээ газарзүйн хувьд ондоо учир маш үнэтэй хэтийн төлөв авч ирж байна. Чехийн тал өөрийн Парламентад ЕХ-Монгол улсын хамтын түншлэл, хамтын ажиллагааны гэрээг соёрхон батлуулахаар өргөн барьсныг мэдээлсэн. Зөвхөн шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд газар нутгийг сайн дураараа орхихыг эсвэл орхиж чадахгүй байгаа (энэ төрлийн хэргүүд жилд хориос дээш гарахгүй гэж тооцоолж байгаа) иргэдийн талаарх реадмиссын хамтын ажиллагааг яаралтай шийдвэрлэхийг хоёр тал тохиролцсон. Үүгээр Чех улсад хууль ёсны дагуу ажиллаж байсан түүнчлэн ирээдүйд ажиллах бүх монгол иргэдэд чухал болох нийгмийн аюулгүй байдлын талаарх өмнө тохиролцсон хэлэлцээрийн гарын үсэг зурах үйл явц хурдсах юм. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж БНЧУ-ын Засгийн газрын тэргүүн Б. Соботкаг хүлээн авч уулзах үеэр БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд М. Тлапа нь ойрын хугацаанд Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны консулын хэлтсийн үйл ажиллагаа нь өргөжиж виз мэдүүлэгчдэд үйлчлэх чадамж нэмэгдэж, зарим төлөөлөгчийн газаргүй Шенгений орнуудыг төлөөлөх болсон сайхан мэдээг дуулгасан юм. Үүгээр БНЧУ нь дараа дараагийн хамтын холбоог гүнзгийрүүлэх мөн Монгол болон Европын иргэдийг солилцоход хувь нэмрээ оруулах юм.

Ерөнхийлөгч М. Земан МУ-д айлчлах урилгыг хүлээн авснаа мөн дипломат замаар хугацаа тодорхой болсны дараа олон тооны худалдааны болон бизнесийн төлөөлөгчидтэй ирэх талаар бодолцож байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж МУ-ын даргалж буй "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн Сайд нарын V Бага хурал Улаанбаатар хотноо 2015 оны зун болох ба БНЧУ-ын Гадаад хэргийн сайд уригдсаныг санууллаа. МУ 6-р сард Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд энэхүү тэмдэглэлт баярт ач холбогдол өгч оролцох чехийн ирэх зочдыг баяртайгаар хүлээж байгаа билээ. 2016 онд МУ АСЕМ-ийг (“Asia-Europe Meeting”) даргалах бөгөөд  чехийн тал өндөр хэмжээний албан тушаалтныг уг уулзалтанд оролцуулахаас гадна энэхүү чухал үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцад ЕХ-оос МУ-д үзүүлэх хамтын ажиллагаа болон тусламжийг дэмжих болно гэдгээ мэдэгдсэн.

Парламент хоорондын харилцааг өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн гадаад иргэнд олгох дээд шагнал болох Алтан гадас одонг олон жилийн БНЧУ-ын Парламентийн Доод танхимын Чех-Монголын нөхөрсөг бүлгийн дарга З. Бэебарова-Руебровад мөн Найрамдал одонг БНЧУ-ын Парламентийн Доод танхимын Тамгын газрын дарга П. Кинштетр нарт олголоо. Дараагийн хоёр Найрамдал одонг мөн олон жилийн Чех-Монголын хамтарсан эдийн засгийн хуралдааныг даргалсан Аж үйлдвэр, худалдааны дэд сайд асан М. Ховорка болон Монгол хэлний орчуулагч В. Капишовска нарт олголоо. 

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж устаж үгүй болж буй тахийг МУ-д нутагшуулж байгаа Прага хотын Амьтны хүрээлэн төдийгүй БНЧУ-ын Засгийн газарт талархсанаа илэрхийлсэн юм. Түүнчлэн чехийн соёлын өвийн гайхамшгийг мөн чех шар айрагны амтыг магтсан билээ. 

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж чехэд амьдарч буй монголчуудтай уулзан, 1-р сарын 20-нд Карлын их сургуулийн Философын факультетын ректор Т. Зиматай болон багш нартай, монгол хэлний ангийн бараг гучаад оюутан болон төгсөгч нартай уулзсан билээ. Хятад, Монголын хаан ширээг Юан гүрэн захирч байх үед Прага хотын Каролинад оюутнууд суралцаж байсан түүхэн барилгад байрлах Европын хамгийн идэвхтэй Монгол хэл судлалын төвд Ерөнхийлөгч ном болон техникийн хувь нэмэр оруулсан юм. Монгол хэл судлаачдын сонирхолд талархаж буйгаа мөн оюутан, багш нарын монгол хэл дээр асуусан асуултад хариулсан юм. Асуултууд нь ихэвчлэн монголын ирээдүй, түүний уламжлал болон амьдралын хэв маяг, монгол нөхдийн хэтийн төлөвийн талаар байсан юм. Учир нь монгол хэл судлаачдад тэдний амьдрал ойр дотно байгаа нь илт байлаа.   

Холбоотой мэдээллүүд:

http://www.24tsag.mn/content/71529.shtml

http://www.sonin.mn/news/politics-economy/38606

http://www.mgltimes.com/news/3/single/13798

http://www.president.mn/content/11456

http://www.gereg.mn/news/3416/

http://politics.eagle.mn/content/read/27551.htm

http://www.ulstur.mn/?p=22963

http://www.ulstur.mn/?p=22970

http://www.ulstur.mn/?p=22933

http://www.ulstur.mn/?p=22825

http://www.ulstur.mn/?p=22740

http://www.ulstur.mn/?p=22733

http://www.ulstur.mn/?p=22730

http://www.ulstur.mn/?p=22694

http://news.niigem.mn/content/43916.shtml?selected=1

http://www.morningnews.mn/mobile/modules.php?name=News&file=article&sid=21504

http://www.ontslokh.mn/56292.html

http://www.new.mn/News/Detail?news_code=29964

http://www.mzv.cz/ulaanbaatar/cz/media_a_prezentace_zu/medialni_vystupy_zu/x2015/statni_navsteva_mongolskeho_prezidenta_v.html

http://www.mzv.cz/ulaanbaatar/cz/media_a_prezentace_zu/medialni_vystupy_zu/x2015/navsteva_mongolskeho_prezidenta_v_ceske.html

http://www.mzv.cz/ulaanbaatar/cz/media_a_prezentace_zu/medialni_vystupy_zu/x2015/tiskova_konference_prezidentu_m_zemana_a.html

Galleries