монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: odbor komunikace 01400, MPO ČR
Article notification Print Decrease font size Increase font size

Новакова сайд монголын эрчим хүчний сайдтай уулзав

Үйлдвэр худалдааны яамны сайд Марта Новакова Монгол Улсын Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэнтэй пүрэв гарагт  уулзлаа. Монголын төлөөлөгчдийн айлчлалын уулзалтын гол сэдэв нь ухаалаг тоолуур нийлүүлэх талаар ярилцах явдал байлаа.

Монгол улсын Засгийн газраас эрчим хүч үйлдвэрлэх үеийн эрчим хүчний алдагдлыг бууруулахыг хичээж байгаа бөгөөд ингэх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УЦТС) төрийн өмчит хувьцаат компани Улаанбаатар хотод (мөн бүс нутгийн түгээх сүлжээнүүдэд) ухаалаг тоолуурыг софтварын тоноглолын хамтаар суурилуулахиар ажиллаж байгаа юм байна. “Ийм ч учраас чехийн ЗПА Смарт Энержи компаниас УБЦТ ТӨХК-нд 330 000 ширхэг ухаалаг тоолуурыг тоноглолынх нь хамтаар нийлүүлэх тухай уулзалт үргэлжилж байгаад бид бүхэн баяртай байна. Энэ төсөл бидний хоорондын худалдааны хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх потенциалтай юм” хэмээн Новакова сайд хэлсэн үгэндээ дурьдав. Өнөөгийн туршилтаар тэдгээр тоолуурууд нь Монгол улсад түгээж буй эрчим хүчний хэмжилтийг илүү үнэн зөв, хялбархан хийх боломжтойгоос гадна одоогийн байдлаар бодит хэрэглээний тухай буруу мэдээллүүдээс шалтгаалж алдагдаж байгаа эрчим хүчний 34 сая ам. доллартай тэнцэх мөнгийг ирэх 8 жилийн туршид монгол улсын засгийн газарт хэмнэж өгөх юм.

“Бид хоёр талын худалдааг аль аль талдаа харилцан ашигтай байлгах сонирхолтой бөгөөд БНЧУ-ын статистикийн дагуу 2017 онд хоёр орны худалдааны эргэлт дундчаас нилээд дээгүүр байсанд бид баяртай байгаа. Бидний худалдааны харилцаа нилээд савалгаатай байдаг хэдий ч дундач нь өсөх хандлагатай байдаг” хэмээн сайд хэлж байлаа. Уулзалтын үеэр Монгол улсад Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц барих зорилготой байгаа талаар бас дурьдагдсан. Иймд усны эрчим хүчний талаархи чехийн туршлагат чиглэгдсэн яриа өрнөлөө.  

Новакова сайд уулзалтын үеэр Монгол улстай удаан хугацааны уламжлалт нөхөрсөг сайхан харилцаатай мөн түүнчлэн  2018 оны 4 сард эдийн засгийн хамтын ажиллагааны чех-монголын хамтарсан 7-р дугаар хуралдаан, 10 сард худалдааны танхимын амжилттай зохион байгуулсан бизнесийн төлөөлөгчдийн айлчлал зэргийн дэмжлэгээр идэвхжиж байгаа өндөр түвшингийн харилцааны талаар мөн цохон тэмдэглэж байлаа.  Тус айлчлалынхаа үеэр чехийн компаниуд монголын түншүүддээ орчин үеийн технологи ашиглан хийж байгаа түүн дотроо хөдөө аж ахуйн, уул уурхайн, эрчим хүчний, хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх, хаягдал ус цэвэрлэх болон бусад бүтээгдхүүнүүдээ санал болгосон байна.  үйлдвэрийн чанартай бүтээгдхүүнүүдээ санал болгож  

Мөн түүнчлэн сайд “Бидний хамтын дэмжлэгтэйгээр худалдааны эргэлт дахин ихээхэн ахицтай өсөх хандлагад хүрнэ хэмээн итгэж байнаМанай улсуудын хүлээж буй хөгжил, бизнесийнхний сонирхол, зүтгэл худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлж байлаа.

Чех улсаас Монгол руу экспортын хэмжээ урьдчилсан байдлаар 2018 онд 13,02 сая ам. доллар, импорт 0,8 сая америк долларт хүрсэн байна. 2018 онд худалдааны нийт эргэлт 13,82 сая америк долларт (117-р байр)хүрчээ.

Эх үүсвэр: БНЧУ-ын ҮХЯ

Эрчим хүчний сайдын уулзалт

Эрчим хүчний сайдын уулзалт