монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: MZV ČR
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол улсын Гадаад харилцааны сайдын БНЧУ-д хийсэн албан ёсны айлчлал

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 2019 оны 5-р сарын 19-21-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. 

Сайд БНЧУ-ын Ерөнхий сайд Андрэе Бабиш, парламентийн сенатын дарга Ярослав Кубэра, доод танхимын дарга Радек Вондрачек нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Томаш Петржийчек, Үйлдвэр худалдааны сайд Карел Хавлычек, Хөдөө аж ахуйн дэд сайд Ийржи Шийра болон Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй чехийн компаниудын төлөөлөгчидтэй тус тус уулзсан билээ. Үргэлжлээд Карлын Их сургуулийн Монгол хэл судлалын оюутнууд, Прагийн амьтны хүрээлэнгийн Пржевалский тахь адууг сэргээн нутагшуулах төсөлтэй биечлэн танилцаж Монгол дахь бусад нэн ховордсон амьтдыг хамгаалах салбарт тус амьтны хүрээлэнгийн зорилготой мөн танилцсан юм.

Уулзалтын гол сэдэв нь чех-монголын харилцаа байсан ба Бүгд Найрамдах Чех Улс нь Монгол Улстай олон салбарт (эрчим хүч, геологи, байгаль орчин, хүнс г.м) хамтран ажиллах сонирхолтой ба боломжууд байдаг билээ. Цаашлаад, сайд нар олон улсын аюулгүй байдлын асуудлаарх дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд мөн БНАСАУ-ын өнөөгийн байдал, Монгол улсын Афганистан болон бусад олон төрлийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон тухай тус тус ярилцав.

Хэдий газарзүйн хувьд хэт зайтай ч, манай хоёр орон үнэн хэрэгтээ их ойрхон хоёр улс. 1990-ээд оны эдийн засгийн өөрчлөлт болон ардчилал бий болоход ижил замуудыг туулж ирсэн билээ. Ирэх онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх болно.” хэмээн Петржийчек сайд дурьдлаа. Өнгөрсөн хугацаанд БНЧУ-д олон тооны монгол оюутнууд суралцдаг байсан ба тэдгээрийн дийлэнх нь одоог хүртэл чехээр маш сайн ярьдаг мөн Монгол Улсад олон арван чехийн мэргэлжилтнүүд ажилладаг байсан. Одоогийн байдлаар БНЧУ дахь Монголчуудын тоо өсч мөн чех компаниуд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна.

Бидний хамтын ажиллагааны тэргүүнд энэ 6-р сард 9 дэх тээвэрлэлтээ хийх Пржевалский тахь адууг манай үржүүлгийн газраас эх нутаг Монголын байгальд эргүүлэн нутагшуулах төсөл юм.” хэмээн Петржийчек сайд хэлэв.

 

Уулзалтын хүрээнд доорх 4 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Үүнд:

  • БНЧУ болон Монгол Улс хоорондын хууль бусаар оршин суугаа иргэдийг эргүүлэн татах тухай хэлэлцээр;
  •  БНЧУ болон Монгол Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр;
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Чех Улсын соёлын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын хэлэлцээр;
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам болон МУ-ын БСШУСЯ хоорондын хэлэлцээр.

Galleries


Přijetí mongolského ministra zahraničí Tsogtbaatara


Oficiální návštěva mongolského ministra zahraničních věcí v České republice