монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Сенатын дэд дарга Алена Гаядуушковаа тэргүүтэй БНЧУ-ын Парламентийн Сенатын гишүүд айлчиллаа

2013 оны 10-р сарын 13-аас 19-ны хооронд Сенатын дэд дарга Алена Гаядуушковаа тэргүүтэй БНЧУ-ын Парламентийн Сенатын Газар нутгийн хөгжил, төрийн захиргаа болон байгаль орчны хорооны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа.

Tөлөөлөгчдийн дунд хорооны дарга сенатор Иво Баарек, хорооны дэд дарга сенатор Мартин Тэсаржик болон хорооны гишүүд болох сенатор Эва Рихтроваа, сенатор Ян Хорник нар багтсан юм. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд хоёр орны геологийн салбар дахь хамтын ажиллагааны 50 жилийн ойг сануулан, өмнөх парламент хоорондын харилцаатай уялдуулан аж үйлдвэр, их дээд сургууль, парламентийн болон улсын байгууллагуудын хоорондын Чех-Монголын хамтын ажиллагааны боломжуудыг сануулахад хувь нэмэр оруулсан юм.

Төлөөлөгчдийг УИХ-ын дарга ноён З. Энхболд хүлээн авч уулзан, цаашлаад УИХ-ын дэд дарга Л. Цог,  Монгол-Чехийн Парламентийн бүлгийн дарга Ж. Батсуурь, Байгль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г. Баярсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А. Бакей, Монгол-Чехийн Парламентийн бүлгийн гишүүд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюун, гишүүн Д. Зоригт болон гишүүн Д. Эрдэнэбат нартай уулзсан юм.

Дээр дурьдсан уулзалтуудаас гадна ШУТИС, МУИС-ын Слав судлалын тэнхим болон Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулиар зочилсон юм.

Айлчлалынхаа төгсгөлд нь Монгол-Чехийн нөхөрлөлийн нийгэмлэг болон Чех, Словакт их дээд сургууль төгсөгчдийн холбооны гишүүдэй хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Айлчлалын талаарх цахим хуудсын мэдээллийг дараах холбоосоос харна уу:

http://www.medee.mn/main.php?eid=38025

http://www.info.mn/news/39031.htm

http://politics.news.mn/content/159234.shtml

http://www.montsame.gov.mn/en/index.php/politics/item/2416-speaker-meets-czech-delegation-of-parliament

 

Galleries


Senatori