монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zastupitelský úřad v Ulánbátaru
Article notification Print Decrease font size Increase font size

Сенатын дарга Ярослав Куберагийн бизнесийн төлөөлөгчдийн хамтаар Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал

Date: 29.09.2019 - 02.10.2019

2019 оны 9 сарын 29-нөөс 10 сарын 2-ны өдрүүдэд БНЧУ-ын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера тэргүүтэй чехийн компаниудын төлөөлөгчдийн албан ёсны айлчлал Монгол улсад хийсэн билээ. Айлчлалын гишүүд дунд Сенатын дэд дарга Ийржи Оберфалзер, сенатор Алена Шромова, сенатор Ийржи Восецкий, сенатор Карел Кратохвил, БНЧУ-ын Шинжлэх ухааны академийн дарга Ева Зажималова, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минаарж, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн дипломацийн газрын дарга Марек Свобода болон Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар багтсан юм.

Айлчлалын эхний өдөр Ярослав Кубера Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Их хурлын дарга Гомбожавын Занданшатар нартай уулзсан билээ. Их хурлын гишүүн Хишгээгийн Нямбаатар даргатай Парламент дахь чех монголын найрамдлын бүлгийнхэнтэй ажил хэргийн үдийн зоог барьж, монгол улсын томоохон ноолуурын үйлдвэрлэгчдийн Говь, Гоёо болон Яама брендийн бүтээгдхүүнийг үзэж сонирхсон юм. Өдрийн сонинд ярилцлага өгч дараагаар нь УИХ-ын даргын Их тэнгэрт барих хүндэтгэлийн оройн зоогонд оролцсон болно.

Дараагийн өдрийн хөтөлбөр ГХЯ-ны дэд сайд хатагтай Батмөнхийн Батцэцэг, чех-монголын эдийн засгийн хамтарсан комиссийн монголын талын дарга эрүүл мэндийн сайд хатагтай Даваажанцангийн Сарангэрэл нартай уулзсанаар үргэлжилсэн юм. Үдээс хойш Ярослав Кубера МҮХАҮТанхим дээр болох бизнес форумыг нээн тус форумын завшааныг ашиглан Чехийн экспортыг дэмжих төвийг албан ёсоор нээсэн бөгөөд дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, олборлолт, хууль эрхзүй, даатгал болон тээвэр логистикийн салбаруудын чех монгол компаниуд харилцан ганцаарчилсан уулзалтууд болсон юм. Чехийн компаниудын төлөөллийг хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан хүлээн авч нийслэл хотын хөгжлийн стратеги, бэлтгэгдэж буй чухал төслүүдийнхээ талаар мэдээлэл өгөв. Худалдааны уулзалтуудаас гадна БНЧУ-ын ШУА-ийн дарга Ева Зажималова Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлтэй болон бусад түүний харъяа хүрээлэнгүүдийн захиралуудтай уулзав.

Дараагаар нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Ярослав Кубера “Тахийг эргүүлэн нутагшуулах нь” төслийн фото зургийн үзэсгэлэнг нээсэн юм. Түүнчлэн тухайн  зургийн зохиогч Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек өөрийн биеэр, хоёр долоо хоногийн турш монголын олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэх тус үзэсгэлэнг мөн танилцуулсан билээ. Оройн цагаар Сенатын дарга чехийн их дээд сургууль төгсөгчдийн төлөөллүүд, хоёр орны харилцаанд олон жил хувь нэмрээ оруулж байдаг монголын бизнесменүүд болон төгсөгчидтэй уулзав.

Айлчлалынхаа төгсгөлд 10 сарын 2-ны Лхагва гарагт Сенатын төлөөлөгчид Тэрэлжийн Байгалийн Цогцолбороор үргэлжлүүлээд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд зочилж монголын зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагатай ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжлийн чиглэлээр бэлтгэж буй төслийн талаар ярилцсан юм.

galleries


Oficiální návštěva předsedy Senátu Jaroslava Kubery v Mongolsku