монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Хамаачекийн Монгол Улс дахь айлчлал

Албан ёсны айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн бас нэгэн чухал үйл явдал болсон юм. Түүнчлэн Монгол улсад анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойн олон улсын баярт оролцох боломж бүрдсэн. Энэхүү улс төрийн өндөр хэмжээний үйл ажиллагаанд чехийн тал оролцсон нь хоёр орны урт удаан хугацааны нөхөрлөлийг бататгаад зогсохгүй мөн нийгмийн чөлөөт зах зээл болон олон ургалч ардчилалд тайван замаар шилжих нөхцөлд хоёр орон харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж байдгийг бататгаж байгаа юм.

БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн хурлын дарга Ян Хамаачек УИХ-ын дарга З. Энхболдтой уулзаж МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид бараалхсан бөгөөд энэ оны 1-р сард Ерөнхийлөгч БНЧУ-д айлчлах үеэр анх удаа Прага хотод уулзаж байсан юм. Захирагч хийж байсан туршлагатай бусад их  хурлын гишүүдийн хамтаар чехийн археологич Лумир Йислын 20-р зууны 50, 60-аад онуудад дарсан Улаанбаатар хотын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүлтэй сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Айлчлалын туршид төлөөлөгчид УИХ-ын Тамгын газрын маш сайн зохион байгуулалт мөн анхаарал халамжийн дор байсан. МУ-ын ИХТГ, БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газартай маш сайн харилцаатай байдаг бөгөөд өнгөрсөн 1-р сард БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга Найрамдал медалиар шагнуулсан юм. Түүнчлэн чехийн болон словакын их, дээд сургууль төгсөгчидтэй маш олон сонирхолтой уулзалт болон ярилцлага хийсэн юм. Эдгээр төгсөгчдийн дунд монгол-чехийн парламентын бүлгийн дэд дарга М. Зоригт, бизнесмэн мөн Шар айраг хамтлагийн дуучин Г. Ганхүү, АПУ компаний ерөнхий захирал П. Батсайхан гэх мэт монголын улс төрийн болон бизнесийн салбарт чухал байр суурь эзэлж байгаа хүмүүс багтаж байгаа юм. 

Монгол Улс болон БНЧУ хооронд хамтран ажиллах бололцооны талаар ярилцах сэдэв, саналууд олон байгаа бөгөөд Монгол улсад европ стандартын талаарх чехийн түршлага мөн түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн ачаар эсвэл арилжааны шугамаар монголын орчин нөхцөл, байдлыг сайн мэдэх чех мэргэжилтнүүдийн туршлага ихээхэн сонирхолтой байгаа билээ.

Эрчим хүч, уран олборлолт, усны аж ахуй (усны хамгаалалт мөн экологийн бохирдлыг арилгах), мах болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах, монголын малын удмын санг бэхжүүлэх, хотын гэрэлтүүлгийн гэрлийг хамтран үйлдвэрлэх, хог хаягдлыг ялгах гэх мэт хэрэгжиж байгаа болон ирээдүйн боломжит хамтын ажиллагааны талаар мөн батлан хамгаалах, агаарын тээвэр болон нийгмийн үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүэх талаар ярилцсан юм. Өөр нэгэн чухал сэдэв нь банк хоорондын шууд хамтын ажиллагаа байсан юм. Ингэснээр худалдааны субьектууд өөрсдийнхөө төсөл болон зээлийн даатгалаа уян хатан байдлаар санхүүжүүлэх боломж бий болох юм. Эдгээр сэдвүүдийг цааш Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй бөгөөд Улаанбаатар хотод 9-р сарын дундуур 6 дахь удаагийн хуралдаан болохоор мөн бизнесийн төлөөлөгчид ирэхээр төлөвлөгдөж байгаа юм.

БНЧУ-ын Төлөөлөгчийн танхимын дарга энэхүү айлчлалын ачаар халуун дулаан харилцаанаас гадна өнөөгийн Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд цаашид хамтран ажиллах асар их боломж байгааг дурьдсан юм.  

Хамгийн их үзэгчидтэй чехийн телевизүүдийн нэг болох хувийн хэвшлийн TV Nova-ийн багийнхан айлчлалын туршид дагалдан явж өдөр бүр сурвалжлага илгээж чехийн олон нийт тэр бүр очиж чаддаггүй өнөөгийн эрчимтэй хөгжиж буй монголын талаар хэд хэдэн сэдэвчилсэн баримт бэлтгэсэн нь харилцан танин мэдэхэд хувь нэмрээ оруулж чадсан юм.

Galleries


Hamacek