монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Ерөнхийлөгч Вацлав Клаус Монгл Улсад айлчиллаа

БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус гэргийн хамт 2006 оны 9-р сарын 25-аас 27-ны хооронд МУ-д айлчилсан бөгөөд энэ нь орчин цагийн түүхэн дэх хамтын харилцааны анхны улсын айлчилал байсан юм.

2004 оноос эхлэн айлчлалд бэлтгэсэн нь хоорондын уламжлалт сайхан харилцааны илрэл билээ. Энэхүү айлчлал нь БНЧУ-ын  Ерөнхийлөгчийн Азид хийж байсан айлчлалын нэг хэсэг байсан бөгөөд үүнд мөн Вьетнам Улс багтсан юм. Их Монгол Улсын 800 жилийн ойн баяраар айлчилсан нь ач холбогдол их өндөр байлаа.

Хүлээн авах ёслолын дараа МУ-ын Ерөнхийлөгч Н. Энхбаяртай хэлэлцээ хийсэн бөгөөд уулзалтын үеэр Их Монгол Улсын 800 жилийн ойн одонг МУ-ын Ерөнхийлөгч БНЧУ-ын Ерөнхийлөгчид гардуулан өглөө. Уулзалтын төгсгөлд сайд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар БНЧУ-ын болон МУ-ын ГХЯ-ны хоорондох санамж бичигт мөн хоёр улсын Боловсролын яам хоороондын 2006-2009 оны зуны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүнд хоёр улсын Ерөнхийлөгчид байлцсан юм.

Айлчлалын хүрээнд БНЧУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын дарга Ц. Нямдорж болон Ерөнхий сайд М. Энхболд нартай уулзсан. Уулзалт бүр маш нөхөрсөг бөгөөд нээлттэй уур амьсгалтай байсан юм. БНЧУ-ын Ерөнхийлөгч чех-монголын бизнес чуулга уулзалтыг нээсэн бөгөөд бизнес эрхлэгчдийг хоорондоо холбоо тогтоон хамтарч ажиллахыг уриалсан билээ. Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгчийн хамтаар хийсвэр урлагийг үндэслэгчдийн нэг чехын зураач Франтишек Купкагийн уран бүтээлийн үзэсгэлэнг нээсэн юм.