монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Parliament.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Чех Монголын Их Хурлын гишүүдийн уулзалт

2021 оны 2 сарын 23-ны өдөр БНЧУ-ын Парламентийн төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн найрамдлын бүлгийн гишүүд хооронд цахим уулзалт болж өнгөрөв.
 

Чехийн Элчин сайд болон Монголын Хэргийг түр хамаарагч нар оролцсон ба тус уулзалтаар хоёр парламентийн хоорондын хамтын ажиллагаа, төлөвлөж буй төрийн өндөрлөгүүдийн айлчлал, худалдааны төслүүд, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагаа түүнчлэн КОВИД-19-тэй холбоотойгоор хоёр оронд авч буй арга хэмжээний өнөөгийн байдал, түүнтэй холбоотой консулын асуудлууд, монголын иргэдэд зориулсан мэргэшсэн ажилтан авах хөтөлбөр, чехийн бизнес эрхлэгчид, жуулчдын Монгол улс руу аялах нөхцөл гэх мэт олон асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

Чехийн талаас уузалтанд монгол хэл судлаач, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан, одоогоор Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн, PhDr. Ийржи Шийма, DrSc., Шарк Аэро ЦЗ компаний хамтран эзэмшигч Петр Хил болон Батлан хамгаалах аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Даниел Свобода нар зочноор байлцсан юм.

БНЧУ-ын Парламентийн төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын найрамдлын бүлэг 2019 оны 4 дүгээр сард есөн гүшүүнтэйгээр бүрэлдэж, бүлгийн даргаар Даниел Павлас сонгогдсон юм. Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн найрамдлын бүлэг нь арван гишүүнтэй ба бүлгийн даргаар Баттөмөрийн Энхбаяр, бусад гишүүд болох одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар болон Сангийн сайд Болдын Жавхлан нар болно. Уулзалтаар Чех-Монголын харилцаа дахь энэ жилийн анхны дээд хэмжээний уулзалт болон үүнтэй зэрэгцэн Монгол Улсын парламентын сонгуулийн дараахь парламент хоорондын анхны уулзалтын талаар хэлэлцлээ.