монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Хааны эрэлд 2015 олон улсын хээрийн сургуулилт

2015 оны 6-р сарын 20-ны өдөр “Таван толгой” сургуулилтын талбайд Хааны эрэлд 2015 олон улсын хээрийн сургуулилтын нээлт боллоо. Тус арга хэмжээнд БНЧУ-ын Армийн бүрэлдэхүүн оролцсон юм.

Монголын талаас Батлан хамгаалахын сайд Ц. Цолмон нээсэн бөгөөд гадаадын цэргийн хүчний хамгийн дээд түвшний төлөөлөгч нь АНУ-ын Ази, Номхон далайн тэнгисийн цэргийн хүчний орлогч дарга байсан юм. Энэхүү хээрийн бэлтгэлд нийтдээ 1200 гаруй цэргүүд оролцоно гэснээс нээлтийн арга хэмжээнд Ази, Европ хэд хэдэн улсууд болон АНУ-ын нийт 900 гаруй цэргийн албан хаагчид, сургуулилтын болон олон улсын байгууллагуудын цэргийн нэгжүүд оролцсон юм.

Монгол улсад ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хааны эрэлд олон улсын хээрийн сургуулилт нь 2015 онд НАТО-ийн сургуулилтын төв статус бүхий талбай дээр болсон бөгөөд энэ нь бүс нутаг дахь хамгийн том цэргийн үйл ажиллагаануудын нэг билээ. Үүний ихээхэн давуу тал нь энхийг сахиулах үйл ажиллагаанд бэлтгэхэд чиглэгдсэнд оршино. Ингэснээр зөвхөн байнгын хамтын ажиллагаатай орнууд бус харин өөр улс төрийн болон цэргийнхэн ч оролцох боломжтой болдог юм. Энэ жил анх удаа БНХАУ-ын сургуулилтын нэгж оролцож байгаа ба ирээдүйн Япон болон БНСУ гэх мэт улсын энхийг сахиулагчид ч оролцоно.

Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа БНЧУ-ын Армийн удирдлагын төлөөлөгчид болон Батлан хамгаалахын яамны сургагчид оролцсон бол энэ удаад Бүгд Найрамдах Чех Улсаас анх удаа сургуулилтын нэгж оролцож байгаа билээ. Дэд хурандаа Инженер Павэл Хринийкийн удирдлаган дор судалгааны болон цахим байлдааны 53-р бүлэг буюу судалгааны 102 дугаар анги түүнчлэн Сургуулилтийн удирдлагат - Цэргийн академийн гишүүдээс бүрдсэн 49 цэрэг бүхий нэгж Нэгдсэн үндэсний байгууллагын удирдлаган дор явагддаг даалгавруудыг биелүүлэхэд чиглэгдсэн сургуулилтыг хийх юм. Америкийн цэргийн нэгж болон Монголын цэргийн нэгжүүдийг эс тооцвол чехийн цэргийн нэгжийн хэсэг цэргүүд монголын байгалийн хүнд хэцүү нөхцөлд бас сургуулилт хийх бөгөөд ингэснээр оролцож байгаа бусад хорь гаруй гадаадын улсуудыг төлөөлсөн цорын ганц гадаадын төлөөлөл болж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр БНЧУ-аас МУ-д суугаа Элчин сайд И. Гроллова энэ жилийн хувьд чех улс нь оролцож буй цэргийнхээ тоогоор МУ, АНУ-ын дараа гуравдугаарт орж байгаа  гэсэн эерэг мэдээллийг сонссон юм. Манай цэргүүдийн өндрийг (“чехийн баатрууд”-ын талаар албан бус яриа өрнөсөн) түүнчлэн манай цэргийн нэгжийн бүрэлдхүүнд байгаа хоёр эмэгтэйн талаар сайшаан ярилцсан сэтгэгдлүүд ч дуулдсан юм.

Дадлагын сургуулилт болон “зэвсэг нэгт ахан дүүс” ирээдүйн харилцан хамтын ажиллагаанаас гадна хөтөлбөрийн хүрээнд Чехийн өдрийг зохион байгуулах бөгөөд манай цэргүүдийн хамтаар Элчин сайдын яам, түүнчлэн бусад оролцож буй улс орнуудын цэргүүдэд Бүгд Найрамдах Чех Улсынхаа соёл, түүх мөн эдийн засгийн бүтээгдэхүүнээ танилцуулахад туслах хэд хэдэн чехийн компаниуд ч мөн оролцно.

Сургуулилт албан ёсоор 7-р сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр өндөрлөх бөгөөд тус арга хэмжээнд БНЧУ-ын Армийн удирдлагын өндөр албан тушаалтан оролцохоор төлөвлөж байгаа.

Galleries