монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: president.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзан төрийн одон гардууллаа

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,  Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцгийн хамтаар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродскийг тус Улсад суугаа дипломат бүрэн эрх нь дуусгавар болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзан, Монгол, Чехийн найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж талархал илэрхийлэв.

У. Хүрэлсүх хэлэхдээ, монголчууд Чех улстай маш сайн харилцаатай байдаг нь олон монголчууд Чехийн их дээд сургуульд сурч байсантай холбоотой хэмээв. Чехийн элчин сайдын худалдааны салбар дахь, Европын холбооны хүрээнд хэрэгжиж буй хөгжлийн төслүүд дээр, консулын чиглэлээр, чехийн соёлыг түгээх тал дээр хийсэн ажлыг нь өндрөөр үнэлэв. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Сүхбаатарын талбайд Прага хотын дурсгалт газруудын хөшөөний мөсөн баримал босгосон, хоёр орны харилцааны түүхийн гол мөчүүдийг харуулсан том форматтай гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсныг дурсан ярив.

Při přijetí u prezidenta Mongolska

Při přijetí u prezidenta Mongolska

Элчин сайд И.Бродский хүлээн авсанд талархлаа илэрхийлж, бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааг бүх салбарт шинэ шатанд гаргахын төлөө хичээж ирсэнээ онцлов. Тус хугацаанд олон шинэ бизнесийн төслүүд санаачлагдсан бөгөөд чехийн экспорт ковидын өмнөх 2019 оны мөн үетэй харьцуулахад 2021 онд 32 хувиар өссөн байна. Хамтын ажиллагааны чухал чиглэл бол байгаль орчин болон ховордсон амьтдын төрөл зүйлийг хамгаалах явдал юм. Прагийн амьтны хүрээлэн Чехийн арми болон Монголын түншүүдтэйгээ хамтран есөн удаагийн тээвэрлэлт хийж, Европын амьтны хүрээлэнгээс нийт 34 тахийг авчирчээ.

Албан ёсны уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч У. Хүрэлсүх Элчин сайд И.Бродскийд  /ерөнхийлөгчийн №39 зарлигийн дагуу/ хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн гадаадын иргэн авах боломжтой төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор шагнасан юм.

Ерөнхийлөгчийн уулзалтын дараа Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батчимэг хүндэтгэн хүлээн авч, Элчин сайд И.Бродскийд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг хөгжүүлж ирсэнд талархал илэрхийлж, Монголын уламжлалт алтан "ГЭРЭГЭ"-г гардуулав.