монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Парламентын Тамгын газрын төлөөлөгчдийн Монгол Улс дахь айлчлал

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Болдбаатарын урилгаар БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын дарга П. Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид МУ-д айлчиллаа.

Хоёр дарга нар байгууллагуудынхаа үйл ажиллагааны талаар санал, туршлагаа солилцон Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсгээ зурцгаасан юм. Энэхүү Санамж бичигт заасан үйл ажиллагаанууд хэрэгжсэнээр хоёр байгууллагуудын харилцааг цаашид улам хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын дэд даргын албыг хашиж байгаа Л. Цог төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Үүнээс гадна БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Шкода автомашины болон Ваацлав Ираасекийн өвөрмөц гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.infomongolia.com/ct/ci/8066

Galleries


Kynstetr