монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

БНЧУ-ын Парламентын Доод танхимын Байгаль орчны хорооны төлөөлөгчдийн айлчлал

2014 оны 7-р сарын 5-10-ны хооронд БНЧУ-ын Парламентын Доод танхимын дэд дарга П. Газдык болон БНЧУ-ын Парламентын Доод танхимын Байгаль орчны хорооны дарга Р. Бөнишөөр ахлуулсан тус хорооны гишүүдийн МУ дахь ажлын айлчлал болж өндөрлөлөө.

УИХ-ын дарга З. Энхболд хүлээн авч уулзахдаа, Монгол-чехийн парламентын бүлгийн (дарга Ж. Батсуурь) болон Байгаль орчны байнгын хорооны гишүүдийн (дарга Г. Баярсайхан, Ц. Оюунбаатар) оролцоотой УИХ-ын дэд дарга М. Энхболдын хүндэтгэн барьсан өдрийн зоогийн үеэр эрчим хүч, Улаанбаатар хотын гүний усны хамгаалал, хотын цэвэрлэх байгууламжийн барилга зэрэг салбаруудад ажиллах хүсэлтэй байгаа чехийн компаниудыг дэмжихээ илэрхийллээ. Монголын талаас ураны олборлолтоос үүдэн гарч болзошгүй байгаль орчны эрсдлийг бууруулах БНЧУ-ын туршлагыг сонирхож байлаа. Учир нь өөрийн нутаг дэвсгэр дээр уран олборлодог байсан болон олборлож байгаа цөөн хэдэн орны нэг нь БНЧУ юм. Шинээр шинэчлэн баталсан ашигт малтмалын тухай хууль болон монголд цаашид алтны олборлолт нэмэгдэх  таамаглалтай холбоотойгоор байгаль орчинд ээлтэй аргаар олборлох талаар ноу-хау олгосон хирнээ хангалттай ашиглаагүй өмнө хэрэгжсэн хоёр талын гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд бас анхаарлаа хандуулсан юм.

БНЧУ-ын Парламентын Доод танхимын төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд монголын тал төслийн үр ашгийг хэрхэн ашиглаж байгааг дүгнэх зорилгоор 9 газарт хэрэгжсэн буюу одоо байгаа хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдтэй танилцсан (тахийг тээвэрлэн нутагшуулах, Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг эвдэрч гэмтсэн эх үүсвэрүүдийг сэргээн засварлах, Харгиа цэвэрлэх байгууламжийн орчны арьс ширний үйлдвэрүүдийн бохирдлыг судалж цаашид авах арга хэмжээ, Эрдэнэт хотод гаргасан усны эх үүсвэрүүдийн худгуудаар, Эрдэнэтийн ГОК үйлдвэрийн  хог хаягдлын сангаар, Дархан хотод хонины ноосоор барилгын материал хийх төсөл, Монгол улсын ажилгүйдлийн өндөр түвшинтэй бүс нутагт хөдөө аж ахуй, боловсруулах салбарын мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх төсөл хэрэгжсэн 2 МСҮТ, Трутновын ойн Академи болон Дархан хотын хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр, “Монголын төвийн нутгуудад хууль бусаар олборлолт хийснээс үүссэн экологийн бохирдлыг арилгах техникийн болон технологийн дэмжлэг” төслийн хүрээнд Мандал/Зүүнхараад байгуулсан бичил олборлогчдод зориулсан технологийн төв).

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.parliament.mn/news/open/categories/30/pages/15112

http://www.parliament.mn/news/open/categories/30/pages/15118

Galleries


Gazdik