монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: @DEU
Article notification Print Decrease font size Increase font size

“Шилжилтийн хөтөлбөр” санаачлагын хүрээнд амжилттай хэрэгжсэн төслийн ялагчдад шагнал гардуулав

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад хэрэгжүүлсэн "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөлд идэвхтэй оролцсон залуучуудын ТББ-ын таван багийн төлөөлөгчдөд шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газарт зохион байгуулсан ёслолын арга хэмжээг Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамыг төлөөлж Хэргийг Түр хамаарагч Йосеф Костиха нээн, ялагч байгууллагуудын төлөөлөлд шагналыг гардуулсан юм.

"Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн санаачлага нь Каритас Чех Репаблик ОУ-ын ТББ, Монголын Залуучуудын Зөвлөл, Иргэний Боловсролын Төв хамтран Монгол улсын таван чиглэлд 4 жилийн хугацаатай  хэрэгжүүлсэн (2020/ 1-2023/12) төсөл юм. Хамтарсан санхүүжилтэд Европын холбоо, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны "Шилжилтийн хөтөлбөр" болон Азийн сан, Канадын сан, Австралийн сайн дурын ажилтнуудын хөтөлбөр оролцсон юм.

2021 онд "Шилжилтийн хөтөлбөр"-өөс гадна хэд хэдэн өөр арга хэмжээг хамтран санхүүжүүлсэн. Тэдний дунд хамтран ажилладаг "Монголын залуучуудын зөвлөл"-өөс "Виртуал бодит байдлын хэрэглээ" уралдааныг зохион байгуулсан. Зохион байгуулагч баг залуучуудын төрийн бус байгууллагуудаас хэд хэдэн төсөл хүлээн авснаас шүүгчид таван шилдэг саналыг шалгаруулжээ. Дараа нь шалгарсан 5 байгууллагын төлөөлөл "Виртуал бодит байдал" цахим төхөөрөмжийг шагнал болгон гардан авлаа. Виртуал бодит байдлын иж бүрдэл нь сонгосон, нийгэмд тустай тодорхой сэдвүүдэд техникийн туслалцаа болон „ашиглах замаар суралцах" хэрэгсэл болгон ашиглаж болно.

Хүлээн авсан "Виртуал бодит байдал"-ын иж бүрдлийг ашиглах нь залуучуудын төрийн бус байгууллагуудын эв нэгдэл, түншлэлийг бэхжүүлж, шинэ ур чадварыг хөгжүүлэх боломжийг олгоно. Шагнал гардуулах ёслолд дээрх байгууллагуудын төлөөллөөс гадна Монгол дахь Каритас Чех Репаблик ОУ-ын ТББ-ын  тэргүүн хатагтай Яна Жилкова, ЕХ-ны атташе Паула Вестлунд нар оролцов. Шагнал гардуулах ёслолын дараа залуучуудын байгууллагын төлөөлөл цахим иж бүрдэл ашиглах төлөвлөгөө, виртуал бодит байдлын иж бүрдлийг хаана ашиглах талаар мэдээлэл хийлээ. Шагнал гардуулах ёслолоор өндөрлөж дууссан төсөл нь Монгол Улсад хөгжлийн сангийн зарцуулалт хэрхэн үр дүнтэй байдгийг харуулж чадсан юм.

 

Galleries


Předání cen vítězům úspěšného projektu v rámci iniciativy “Transition programme”